Pages

Tuesday, March 20, 2012

TAILAN

Агуулга
Оршил
• Дадлага ажлын зорилго, зорилтууд
Үндсэн хэсэг
• Дадлага ажлын зорилгодоо хүрэхийн тулд ажилласан байдал
• Дадлага ажлаас юу сурч ойлгосон болон ямар ур чадвараа хөгжүүлсэн
Дүгнэлт
• Дадлага ажлын давуу болон сул тал
• Санал, зөвлөмж
Хавсралт
• Үйл ажиллагааны хөтөлбөр, удирдамж
• Судалгааны ажилууд
Дадлагын тайлан
Дадлага хийсэн байгууллага: Хүнс технологийн коллежи
Дадлага хийсэн хугацаа: 2011.9.26-2011.10.14
Дадлага удирдагчийн нэр, албан тушаал: Анги удирдсан багш Н.Энхцэцэг, ХИС сэтгэл судлалын багш Мягмаржаргал
Дадлага хийсэн оюутны нэр: А.Алмагүл /4-1 /
Оршил
Дадлага ажлын ерөнхий зорилго
Багшлах мэргэжлийн болон сурагчдын зан чанар анги хамт олний нийгэмч уур амьсгалийг бүрдүүлэх хандлагыг судалж цаашид уг мэргэжлийн чиг баримжааг олж авахад чиглэнэ.
Зорилт:
 Сурагч бүртэй тулан ажиллаж тэдэнд үзүүлэх тусламж мэдээлэлийн талаар олж мэдэх
 Ангийн багшийн сурагч бүртэй харьцах харьцааг судалж, багшийн анги удирдах чадварийг судлан хөгжүүлэх
 Сурагчдаас зан төлөвийн болон социометрын судалгаа авах
 Өөрийн үнэлгээний түвшний судалгаа авах

Дадлагийн ажил хийсэн уг сургууль маань хотын зах хэсэгт байрладаг ба 9 болон 10 ангийг төгссөн мөн мэргэжлийн чиглэлээр мэргэжил эзэмших хүсэлтэй хүмүүс сурч байсан юм.Миний бие ЗБЗГА 1а ангийг дадлагын хоёр долоо хоногийн турш удирдаж судалгаа авч хамт байхад дотно байсан ба сурагчид маань дөнгөж 15,16 насны хүүхдүүд байсан учир үгэнд сайн орж өгсөн үүрэг даалгавар сайн гүйцэтгэж бидэнтэй хамтран ажиллаж байсан учраас урд өмнө нь олон хүнийг нэг удирдлагад байлгаж үзээгүй надад амар байсан учраас сурагчдаасаа олон зүйлийг сурсан. Үүнд:
• Олон хүүхдийг нэг удирдлаганд байлгах
• Бүх сурагчидтай ижил тэгш харьцах
• Асуудалтай хүүхдэд туслах
• Гэр бүлийн хяналтыг сайжруулахад сурагчидад туслах
• Судалгаа авч анги хамт олны нийгэмч уур амьсгалыг мэдэж тэдэнд зөвлөгөө өгөх
• Лекц зохион байгуулж хүссэн сэдвээр нь ярилцах
Сурсан мэдсэнээ сурагчиддаа хуваалцах сайхан байсан төдийгүй тэднээсээ их зүйлийг сурч хамт нэг баг болон ажиллахдаа сэтгэл хагалуун байж багшлах мэргэжлийн гайхамшгийг ойлгосон нь хамгийн том зорилгодоо хүрсэн явдал болсон юм.
Дүгнэлт
Дадлага ажлын нийт 2-долоо хоногийн хугацаанд би дараах зүйлсийг сурсан.Үүнд:
Миний бие дадлага ажлынхаа зорилгыг хангах үүднээс сургууль болон анги хамт олны дунд зохион байгуулагдаж байгаа тэмцээн уралдаан олон нийтийн ажилд идэвхтэй оролцож багшийн өгсөн үүрэг даалгаварыг гүйцэтгэж суралцаж байсан.Үүнд:
Уг сургууль дээр хамт дадлагат гарсан оюутануудтай хамтарч олон нийтийн арга хэмжээ буюу тус сургуулийн бүх 1р күрсийн оюутнуудыг хамарч хөгжөөнт танин мэдэхүйн Алтан хонх болон Ханын сонингийн тэмцээнийг зохион байгуулж тус тэмцээнээс яаж тэмцээнийг замбараатай зохион байгуулах, хамт олны идэвхийг сайжруулах зэрэг чадварт суралцсан.
Түүнчлэн дааж авсан ангиас зан төлөвийн болон социометрийн судалгаа авч боловсруулж сурсан ба хамт олны болон тухайн ангийн сурагчдын байр байдлыг ажиглаж сурсан.
Цаашид сургууль болон анги дааж авах үйл ажиллагаа болон баримт бичиг танилцах,боловсруулахад суралцаж хувийн хэрэгтэй танилцсан. Багшлах ур чадварын талаар өөрийн гэсэн туршлагатай болж багшлах мэргэжлийг хүндлэх цаашид ажиллах сэтгэлтэй болсон юм.
Энэхүү дадлагын давуу тал:
• Хүнсний технологийн коллежи дээр дадлагад гарч анги дааж авсан нь энэ дадлагын ажлын хамгийн том давуу тал байлаа.
• Уг коллежийн нийгмийн ажилтан нь анги хамт олны дунд олон үйл ажиллагаа зохион байгуулдаг байв.Энэ нь үнэхээр авууштай сонирхолтой байсан юм. Үйл ажиллагаа бүрээ хяналттай чадварлаг зохион байгуулсан ба ангийн багш нар идэвхтэй оролцсон.
• Намрын спарткадад анги хамт олноороо оролцсон.
• Анги хамт олны уур амьсгал эелдэг сайхан байсан нь нэгэн давуу тал байсан.
Санал, зөвлөмж
•Оюутнууд дадлагад гарахын өмнө дадлагын удирдамжтай сайтар танилцаж удирдсан багшаас заавар зөвлөгөө авах .
• Дадлагажигч оюутан сургуулиас хэрэгтэй мэдээлэл болон өөр дадлагатай давхцахгүй байх талаар шаардлага тавих.
• Дадлагат гархаасаа өмнө практик хичээлээ сайтар унших
• Дадлага ажлынхаа хажуугаар өөрийнхөө хичээлийнхээ бие даалтуудыг хийж, хичээлээ цэгцлэж байх.
Ажилласан цаг:
• Ажлын таван өдрөөр 8 цагийн хугацаанд ажилласан
• Өдөр бүр дааж авсан ангийнхантайгаа уулзаж зөвлөгөө өгч ангид зохиогдох үйл ажилгааны талаар ярилцсан
• Баасан гараг бүр ангид тэмцээн эсвэл хөгжөөнт тоглоом зохион явуулсан

No comments:

Post a Comment