Pages

Tuesday, March 20, 2012

Циститийг гэрийн нөхцөлд хэрхэн эмчилж болох вэ?

Тиймээс юуны түрүүнд эмчид үзүүлж, циститийг архаг хэмжээнд орохоос нь өмнө өөрт тохирсон антибиотик эмчилгээг хийлгэх хэрэгтэй. Гэвч “яаралтай тусламж”-ийн үед гэрийн нөхцөлд хэрхэн циститийг илааршуулж болох талаар мэдэж байхад илүүдэхгүй юм.

1. Шарсан хуурсан хүнс, халуун ногоо, хийжүүлсэн ундаа зэргээс зайлсхийгээрэй. Тэдэнд агуулагдах найрлага таны шээсийг илүү хүчиллэг болгосноор, өвчнийг улам хүндрүүлэх аюултай. Мөн алкогольны болон каффейны төрлийн ундааг бүү хэрэглэ. Энэ нь шингэний дутагдалд оруулдаг учраас циститийг бүр сэдрээнэ. Хүнсэндээ тарвас, шинэ өргөст хэмх түлхүү хэрэглэх нь тустай.

2. Танд циститийн шинж тэмдгүүд мэдэгдэж эхэлмэгц 3 цагийн турш, 20 минутын зайтайгаар хагас аяга ус уу. Энэ нь таны шээсний замаас бактеруудыг хөөхөд тусална. Хэрэв дан ганц ус уух боломжгүй байвал лемоны шүүс, ургамлын цай ууж болох юм. Мөн цангис жимсний шүүс цистит өвчинд тустай гэх баталгаа бий. Гэхдээ ямар ч шүүс уусан сахарын агууламж багатайг нь сонгоорой.

3. Секс тампон хоёроос зайлсхий. Үрэвссэн хэсгийг улам шархлуулж болзошгүй.

4. Хэзээ ч, хэзээ ч бүү даар. Бүсгүйчүүд ихэвчлэн доороосоо даарж буйгаа анзаарахгүй явах нь бий. Онгорхой туфль, нимгэн триконы оронд зузаан өмд, хавар намрын битүү гутал өмсөөрэй. Шөнө унтахдаа хөнжлөө сайн зузаал.

5. Мөн та ямар нэг суугаа ажил хийдэг бол сандлынхаа бүрээсийг хайрдаг материалаар хийгдсэн эсэхэд анхаараарай. Болж өгвөл жижиг хивсэнцэр мэтийн зузаан, дулаан эдлэлийг сандал дээрээ тавиарай. Мөн хөлийнхөө завсар, хэвлий, давсаг орчим дээрээ бүлээн жин тавиарай. Балжингарамын ханд бүхий халуун усны уур, эсвэл давстай хар цайны ууранд өдөрт 10 минутаар суух нь мөн үр дүнтэй. Гэвч түүнээс удаж хэрэггүй.

Дахиж үүсэхээс хэрхэн сэргийлэх вэ?
Өдөр бүр уудаг шингэнийхээ хэмжээг ихэсгэ. Нарийн танга, нийлэг дотуур хувца өмсөхөөс зайлсхийж, даавуун, болж өгвөл шортон биед халгүй дотоожийг сонгоорой. Бэлгийн ариун цэврийг чанд сахиж, тэнд бактери үржих орчин нөхцөл бүрдүүлэхгүй байх хэрэгтэй. Ямар нэг хүйтэн нойтон мөс цас, гантиг сандлан дээр бүү суу. Хөөстэй ваннаас мөн адил зайлсхийх нь дээр юм. Шээс хүрмэгц давсгаа суллаж байгаарай, шээсээ удаан тэвчвэл цистит дахин сэдэрнэ. Хөнгөнөөр болон хүндээр бие зассаныхаа дараа ардаасаа урагш биш, урдаасаа арагш арчиж байгаарай. Дүүрэн давсагтай секс хийх нь бүр ч хориотой.

No comments:

Post a Comment