Pages

Tuesday, March 20, 2012

Зөвлөгөө

“Эрт босвол нэгийг дуулна.” Унтах дуршилдаа хийж бүтээх оргилуун цаг хугацаанаас тань хумсалахыг бүү зөвшөөр.

1. Хамгийн эхний алхам нь өрөөндөө хангалттай гэрэл оруулах явдал юм. Өглөө сэрмэгцээ босож, хөшгөө нээж байгаарай. Цонхоор тань нэвтлэх нарны гэрэл таныг сэргээх болно. Бүр болохгүй бол салхивчаа онгойлгож, сэнсээ асаа. Мөн гэрэлтүүлгээ тод болго. Бүдэг гэрэл нойрыг улам их хүргэдэг.

2. Унтахаасаа нэгээс хоёр цагийн өмнө юу ч, ялангуяа махтай хүнд хоол бүү ид. Ингэвэл таны бие махбодь “хоол боловсруулах” их ажилдаа “санаа зовохгүйгээр” амарч чадна. Эрт босно гэдэг нь өглөө бүр цагирагласан нүдтэй явахын нэр биш юм. Өмнөхөөсөө илүү бага хугацаанд, амарсан шиг амрахыг хэлнэ. Мөн кофе болон алкогольны төрлийн зүйлээс аль болох зайлсхий.

3. Өдөр бүр 30 минут дасгал хийх нь нойрыг чанаржуулна. Мөн өдөр боломжтой бол 15 минут дуг хийгээд авах нь шөнийн 2 цагийн нойрыг хасна.

4. Яагаад эрт босох ёстой талаараа бодож үз. Ажилдаа илүү ахиц гаргахын тулд уу? Стрессээ багасгахын тулд уу? Эсвэл зүгээр л үд өнгөрөөж босох нь таныг бүх сайхан зүйлсээс хоцроодог болохоор уу? Өөртөө тохирсон ганц сайн шалтгаан олж аваад өглөө бүр үүнийгээ бодож сэр. Амны уншлага болго.

5. Эрт унтаж эрт босч занш. Оройтож унтдаг хүмүүсийн нойр ханадаггүй. Ороо нарны өөдөөс харуулж тавь. Унтлагын өрөөнөөсөө телевиз, компьютер зэргээ хол байлга. Тэдний долгион нь ч таны нойронд хортой.

6. Өглөө эрт сэрсэн ч гэлээ буцаж “унтрах” гээд байдаг талтай бол орныхоо дэргэд аяга ус тавиад унтаж байгаарай. Таны сэргэж өгөхгүй байгаа биеийг нэг аяга ус дор нь асаана.

7. Орондоо аз жаргалтайгаар ор. Унтахын өмнө бодож болох ямар олон сайхан зүйл байдаг гээч? Өчигдрийн маргаан, өдрийн сонссон муу үгийг тархинаасаа зайлуулаад, амгалан тайван газрын тухай эсвэл танд инээмсэглэл бэлэглэдэг хүний тухай бодож эхлэ. Маргааш бүхэн өнөөдрөөс илүү дээр байх болно.

8. Унтахынхаа өмнө маргааш хийх ажлынхаа төлөвлөгөөг гарга. Ингэх нь таны тархинд эрт босох ёстой талаар мэдээлэл үлдээх болно.

9. Танд хормын төдийд эрч хүч өгдөг эерэг утгатай дууг ол. Өглөө босмогцоо гэртээ өнөөх дуугаа эгшиглүүл.

10. Өмнөхөөсөө арай эрт босох бүртээ өөртөө баяр хүргэ. Бүр чангаар. “Чи чадлаа шүү дээ. Одоо цайгаа уучихаад хоёулаа ажлыг гялалзуулаад өгье!” гэж өөртөө хэлсэн ч болно. Гэхдээ хүн өдөрт 8-10 цаг унтах шаардлагатай гэдгийг бүү мартаарай. Нойрыг хэтэрхий “хугаслах” нь эрүүл мэндэд хортой.

No comments:

Post a Comment