Pages

Tuesday, March 20, 2012

Зөвлөмж

1. Хуруундаа өргөс оруулчихвал: Өргөсийг нэн тэргүүнд гаргаад, шархан дээрээ гадил жимсний хальсыг доош нь харуулж тавиад, лентеер боо. Банананы энзим нь өргөс орсон хэсгийг анагаах болно.

2. Хамар битүүрэхэд: Алга дүүргэх хэмжээний бүлээвтэр усан дээр үл ялиг давс нэмж байгаад хамар луу гаа оруулмагцаа, буцааж ний. Хэдэн цагийн дараа таны хамар бүрэн онгойно.

3. Сарын тэмдгийн өвдөлтийн үед: Жижиг алчуурыг 30 секунд шарах шүүгээнд халааж байгаад өвдөлт өгч байгаа хэсэгт тавь.

4. Хөлнөөс эвгүй үнэр гарах үед: Хөлийнхөө хуруунуудын завсраар “Baby powder” түрхээд цэвэрхэн хуурай оймс өмс.

5. Бухимдлаас болж зүрх савлаад ирвэл: Шанааныхаа хоёр төгсгөлд хурууныхаа өндгөөр зөөлөн иллэг хий. Урт амьсгаа аваад тайвшир.

6. Шүршүүрт орох боломжгүй үед, суганаас үнэр гараад байвал: Эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө ороод хуурай сальфеткаар хөлсийг нь арчина. Дараа нь бага зэрэг шингэн саван түрхэж өг. Энэ нь хөлс ялгаруулагч бактерийг дарна.

7. Хумсаа хэтэрхий гүн авчихвал: Давстай усанд хуруугаа дүр. Ингэх нь хавдалтыг багасгаж, бохирдохоос хамгаална.

8. Нандин эрхтний гаднах арьс, улайж үрэвссэн бол: Умдагны үсээ буруу ваксдсанаас болж тэр хэсгийн арьс улайх нь бий. Энэ үед мөс, юм уу хүйтэн усанд норгосон сальфеткаар 10 минут жин тавиарай.

9. Өндөр гутал өмссөнөөс болоод өсгий чинь өвдөөд байвал: Лаазтай хүйтэн ундаа, эсвэл хуванцар савтай цэвэр усыг өвдөж байгаа хөлөөрөө өнхрүүл.

10. Нүүрэн дээр чинь юу юугүй батга гарах нь ээ: Энэ үед төмөр халбаган дээр халуун ус асгаад, доош нь харуулан улайж байгаа хэсгийн дээр тавиарай. Энэ нь батганы гарах хугацааг хойшлуулж, нэгэнт гарсан үрэвслийн хэмжээг багасгана.

11. Нүд загатнаад байвал: Нүд рүүгээ хүйтэн ус цац. Загатналт нүдний хуурайшил, эсвэл торсон хог шорооноос үүдэлтэй байж магадгүй.

12. Болзооны өмнө сандраад байвал: Ямар нэг, өдөр тутмын уйтгартай зүйл хий. Цуглуулах хүнсний жагсаалтаа бичих юм уу, утаснаасаа хэрэггүй зурагнуудаа устга. Тэгвэл таны хацар улайж, хоолой чичрэхээ болино.

13. Амнаас чинь эвгүй үнэр гараад байвал: Ихэнх тохиолдолд эвгүй үнэр шингэн дутагдсанаас болж үүсдэг. Тиймээс эхлээд хоёр аяга ус уугаад үз. Хэрэв та хурц хоол идсэн бол амандаа дангаар нь яншуй зажлаарай. Ямар ч бохьноос илүү амьсгалыг тань цэвэрлэх болно.

14. Хурал дээр зүүрмэглээд байвал: Амаараа урт, гүн амьсгал ав. Энэ нь яг л эвшээхтэй адилаар, тархи руу хүчилтөрөгч явуулдаг учир, даргын чинь анхаарлыг таталгүйгээр сэргээх болно.

15. Үс чинь хуурайшиж, хагтсан байхыг харвал: Нэгэнт гарч ирсэн хагийг унагаагаад, хуйхандаа хурууныхаа өндгөөр үл ялиг массаж хийж өг. Энэ нь таны хуйхнаас төрөлхийн тос ялгаруулж, нэмж хагтахаас сэргийлнэ.

16. Үсний индүүгээр духаа түлчихвэл: Тэр дор нь барааны саван эсвэл зөгийн бал түрх. Хоёулаа үрэвслийн болон бактерийн эсрэг үйлчилгээтэй.

17. Толгой таллаж өвдөөд байвал: Тас харанхуй өрөөнд ороод, 30 минут нүдээ аньж суу.

18. Хөлний дотогшоо ургасан хумс өвтгөөд байвал: Нарийхан скоч хайчилж, хоёр давхарлаж нугалаад, хумс, хөлнийхөө завсар ивж өг.

19. Хамарнаас цус гарах гээд ирвэл: Хамарныхаа ясыг хоёр хуруугаараа чимхээд, дээд уруул, болон буйлныхаа завсарт бор цаас хавчуул.

20. Шумуул, шавьжинд хазуулсан бол: Тэр хэсэгт нь бага зэрэг оо түрх.

No comments:

Post a Comment