Pages

Tuesday, March 20, 2012

Хэлц үг

Англи хэлний хамгийн түгээмэл хэлц үгс idioms
Хэлц үг буюу idiom гэж юу вэ?
Хэлц үг гэдэг нь хэрэглэгдэж байгаа үгсийн энгийн нийлбэр утгаар бол тун этгээд боловч жинхэнэдээ огт өөр утгатай байдаг нийлмэл үгсийг хэлнэ. Жишээ нь : over the moon (сарны дээр), pulling someone's leg (хэн нэгний хөлийг татах) гэх мэт. Гэтэл эдгээр хэлц үгсийн жинхэнэ утга нь :
I'm over the moon гэвэл Би маш их баяртай / тааламжтай байна;
I'm just pulling your leg гэвэл Би тоглосон юм гэсэн утгатай болно.
Хэлц үгийг харахад бүх үг нь ойлгомжтой (over – дээр, moon – сар, pull – татах гэх мэт) боловч яг зөв утгыг тааж олоход хэцүү байдаг. Иймд хэлц үгийг цээжилж тогтоохоос өөр замгүй.
Хэлц үг юунд хэрэгтэй вэ?
Хэлц үг буюу idioms нь ярианы болон албан бус бичгийн англи хэлэнд түгээмэл байдаг. Иймд үүнийг мэддэг байх нь тун чухал бөгөөд зайлшгүй юм.
Ярианы англи хэлэнд, хүмүүсийн энгийн ярианаас эхлээд бизнесийн хурал зөвлөгөөнд хүртэл түгээмэл хэрэглэгдэнэ. Харин бичгийн англи хэлэнд бол ихэвчлэн сонин хэвлэлд тохиолдоно. Энэ нь мэдээ нийтлэлийнхээ гарчгийг сонирхолтой бөгөөд амьд өгөх гэсэн зохиогчдын хүслээс болдог билээ.

No comments:

Post a Comment