Pages

Tuesday, March 20, 2012

Мэдээллийн технологи

Мэдээллийн технологийн салбар бол шинэ бөгөөд ирээдүйтэй, бүх салбарын хөгжлийн үндэс болдгоороо бол давуу талтай. Хоцрогдол бол бас заримдаа давуу тал болдог. Бид бусдын гаргасан алдааг давтахгүйгээр бусдын хөгжлийг амдаад очих боломжтойгоороо бас давуу талтай.
Хүн мөнгөө юунд төлдөг вэ гэхээрээ эрх ямбанд төлдөг юм байна л даа. Тэгэхээр интернэтийг ерөөсөө л хэрэглээ болгох тал руу нь их зүйл хийх хэрэгтэй байна. Хийгдэж байгаа нь ч их байна. Монгол контентууд, и-коммерсууд аль болох их болбол. Төрийн байгууллага дээр очоод хүнд сурталд нь бухамдаж байхын оронд гэрээсээ үйлчилгээ, лавлагаагаа авчихаад түүндээ тохирсон төлбөрийг нь төлдөг болчихвол хүмүүс дуртай л байх байх. Цэцэрлэгт хүүхдээ өдрийг хэрхэн өнгөрөөж байгааг, сургуульд сурдаг хүүхэд нь ямар сурч байгааг, гэрээсээ өрөөнөөсөө харчихдаг байвал их зүгээр. Хөгжингүй орнуудад энэ асуудлыг аль хэдийн шийдвэрлэх түвшиндээ ороод байгаа бөгөөд жишээ нь японд зарим хүмүүс гэрээсээ ажилаа хийдэг болсон байгаа гэнэ.

No comments:

Post a Comment