Pages

Wednesday, January 25, 2012

ah maani nadad ingej helsen kk

tiim shvv ih ym bodoj ybdag bvtelch setgeltei daanch joohon bvtemj muutai joohn hubiramtgai zantai bolhos ooloh ymgvi shvv mini dvv ymar aztai golgon mini dvvtei suuh boldo ireh jill hari

Thursday, January 19, 2012

үгэн ба үгэн бус харилцаа

Улс орон бүр өөр өөрийн гэсэн үгэн
ба үгэн бус харилцааг ашигладаг тиймээс бид энэ бүхнээс суралцах зайлшгүй
шаардлагатай дэлхий ертөнц глобалчилагдаж бид хөл нийлүүлэн алхалж байна.
Ялангуяа үгэн бус харилцаа нь хүний бие авч явах байдалд ихээхэн нөлөөлдөг.Үгэн
бус харилцааны элементүүд улс орон бүрт өөр байдаг учираас бие зөв авч явахад
үгэн бус харилцааны хэрэглээний ялгааг мэдэж авах нь зүйтэй.
Альберт Мерабян хүний харилцааны 7% нь амаар буюу
үг хэллэгээр, 38% нь дууны аясаар буюу дууны аялгуу, хоолойн өнгө бусад
авиагаар, 55% нь аман бусаар харилцдаг гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Профессор
Бердвистл хүний харилцаанд аман бус дохио чухал холбоотой гэж дээрхтэй бараг
ижил шахуу дүгнэлт гаргасан юм. Тэрбээр ерийн хүн өдөрт 10-11 минут ярьдаг. Дундаж
өгүүлбэр нь 2,5 секундээс илүүгүй хугацаанд хэлэгддэг гэж баталжээ.
Мерабян, профессор Бердвистл нар аман харилцаа, хувийн харилцааны 35 хувийг
харин мэдээллийн 65 хувь нь аман бус аргаар илэрдэг гэж үздэг.
Хүмүүс хоорондын харилцааг аман буюу үгээр илэрхийлдэг
бол сэтгэл хөдлөлийг аман бус буюу үйл хөдлөлөөр илэрхийлдэг байна.Эрдэмтдийн
судалж байгаагаар 700,000 гаруй дохио зангааны хэл байдаг ба ер нь 40-70 хувь
нь аман бус харилцаа эзэлдэг гэж үзжээ.Амьдрал тэр чигээрээ харилцаа холбоо
дээр тогтдог. Эр,эм,гэр бүл,найз нөхөд ,таньдаг хүмүүс гудамжинд таарах хүн
хүмүүсийн харилцаа үгэн ба үгэн бус харилцаагаар бие биенээ мэдэж ойлгож
хүндэлдэг. Ихэнх хүмүүс анхны сэтгэдэл маш чухал гэж ярьцгаадаг ч энэ нь
заримдаа хүмүүсийн талаар үнэн мэдээлэлийг шууд илэрхийлдэггүй. Тиймээс
харилцагчаа хэдэн хэдэн удаагийн уулзалтаар ямар хүн болохыг илүү сайн мэдэх нь
чухал.


Үгэн бус харилцаа
Үгэн бус харилцаа бол харилцааны маш том
салбар шинжлэх ухаан болон хөгжөөд байгаа ба энэхүү харилцааг бизнесийн салбарт
түлхүү хэрэглэгдэж байна.Улс орон бүрт өөрөөр мөн төсөөтэй хэрэглэх энэхүү
харилцаа нь соёлын нэг чухал хүчин зүйл юм.Дэлхий ертөнцийн харилцаанд
хэрэглэгдэж буй ихэнх дохио зангаа нь маш төсөөтэй байдаг. Хүн аз жаргалтай
үедээ инээж, уурласан эсхүл гунигтай үедээ муухай
ааштай байдаг. Зөвшөөрч юм уу баталж байгааг мэдэгдэж дохиж байдаг. Толгойны
энэ өвөрмөц хөдөлгөөн төрөлхийн дохио зангаа болох нь эргэлзээгүй ба сохор
дүлий хүмүүст ч мөн адил хэрэглэгдэж байдаг. Толгойг сэгсрэх нь зөвшөөрөхгүй эсхүл
үгүйсгэж буй утга юм. Энэ бүх аман бус харилцааны үйлдэлүүдийг бид байнга
амьдрал дээр хэрэглэж нэг нэгнийгээ ойлгож, мэдэрсээр ирсэн билээ.Ард түмэн бүр
өөрийн гэсэн аман яриатай. Яг түүн шиг янз бүрийн дохио зангааны утгыг ард
түмэн бүр өөр өөрөөр ангилж болно. Нэг орчинд өргөн тархсан эсвэл хэрэглэгддэг
дохио зангааг өөр газар хэрэглэвэл утга учиргүй эсвэл шал эсрэг утгатай болдог
тал бий.
Хурууны цагираг буюу
“бүх юм ёсоороо”
Энэ дохио зангаа нь англиар ярьдаг улс
орнуудад өргөнөөр тархсан байдаг ба энэ үгийн утгийг “бүх юм ёсоороо буюу окей”
гэсэн утгатай гэж үздэг. Харин Европ болон Азид өргөн
тархсан боловч хааяа маш өөр утгатай болсон байдаг. Жишээ нь Францад энэ дохио
тэг буюу юу ч үгүйг илэрхийлж байхад Японд мөнгийг илэрхийлж, газар дундын
тэнгисийн зарим орнуудад энэ дохио зангааг доримжилсон утгатай байдаг ба
түүнийг хийж үзүүлж буй эрэгтэй хүнийг ижил хүйстэнтэйгээ явалдагч гэж ханд авч
болох талтай юм.

Эрхий хуруугаа дээш гозойлгох
Шинэ
Зеланд болон Австрали, Британид эрхий хуруугаа дээш гозойлгох гурван янзын
утгатай байдаг. Үүнд: Энэ дохиог үзүүлж буй хүнийг авто зогсоолын
зохицуулагч замын хөдөлгөөнд шаардлага тавих үедээ хэрэглэдэг.Бүх юм
хэвийн ёсоороо байгааг буюу ярих юмгүй сайн байна гэсэн утгыг илэрхийлдэг,
огцом гэнэт гозойлговол энэ дохио зангааг шалиг завхай гэж доромжилсон утгатай
болж хувирна.
Грект
энэ дохио зангаа нь “Чи холдоод өгөөч ээ, яваад өгөөч ээ” гэсэн утгатай байдаг
байна.

Тэмдэг “Ү”
Энэ
тэмдэг Австрали, Шинэ Зеланд, Их Британд маш түгээмэл хэрэглэгддэг ба тэр нь
басаж доромжилсон утгыг илэрхийлнэ. Уинстон Черчилль дэлхийн 2-р дайны үед
түүнийг ялалтын бэлэг тэмдэг болгож ашигласан нь ярилцагчийнхаа эсрэг алгаа
харуулсанд байгаа юм. Хэрэв алгаа ярилцагч руугаа харуулбал энэ дохион зангаа
түүнийг шалиг завхай гэж доромжилсон утгатай болно. Тэгвэл европын ихэнх оронд
алгыг ярилцагч руугаа харуулсан бол ялалтын утгыг илэрхийлнэ.Ер нь бид бүгдийн
хэн нэг нь энэ ертөнцөөр аялах боломж гарах нь лавтай, Тийм учраас “Усыг нь
уувал, ёсыг нь дагах ёстой” гэсэн зарчмыг удирдлага болгож явах хэрэгтэй. Энэ
нь таныг маш олон эвгүй явдлаас аврах болно.
Дохио зангааны төрлүүд
Дохио
зангаа судлаач туршлагагүй шинэ хүн биеийн хэлний утгыг тайлахдаа ноцтой
ташаарах нь бий, Энэ нь нэг нь нөгөөгөөсөө тусгаарлагдсан, түүнчлэн үүсэн
байдлаасаа үл хамаарах салангид дохио зангааг тайлбарлах явдал юм. Жишээ нь:
дагз , шилэн хүзүүгээ маажихад хогжруу хаг, бөөс, хэт халуунд загатнасан юм уу,
итгэж өгөхгүй байгаа юм уу, мартамхай байдлаа илэрхийлсэн юм уу, худал
хэлсэндээ ичсэндээ юм уу, учиргүй олон утга байж болох юм. Энэ дохио зангааны
яг таг тохирох утгыг мөнөөх хүнд нэг зэрэг дамжигдсан бусад дохио зангаатай
цогц байдалд нь харангуут л тодорхойлж болдог. Учир нь иймд ямар нэг дохио
зангааг зөв тайлбарлахын тулд түүнийг бусад дохио зангаатай цогц байдалд нь авч
үзэх хэрэгтэй.
Биеийн
хэл нь бусад өөр хэлний адил үг өгүүлбэр, тэмдэг, цэг таслалаас бүрдэнэ. Дохио
зангаа бүр салангид үг юм. Харин үг маш олон янзын утгатай байдаг.
Өгүүлбэрт тавьсан үгийг тойруулан өөр үг тавихад та түүний таарах утгыг ойлгож
чадна. Дохио зангаа ч гэсэн өөрийн өвөрмөц “өгүүлбэр” бүтээдэг. Тэдгээр утгыг
ойлгож байж сая ярилцагчийнхаа жинхэнэ сэтгэлийг алдаа мадаггүй мэдэж авлаа гэсэн
үг. Аман бус өгүүлбэрийг ойлгочих мэдрэмжтэй хүн түүний утгыг амаар хэлж байгаа
юм шиг тайлбарлаж чадна.
Дээр ярьж буй
асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа дохио зангааны нийтлэг цогцыг үзүүлжээ.
Үндсэн дохио зангаа нь гараа нүүрэндээ аваачиж, долоовор хуруугаа хацартаа нааж
бусад гурван хуруугаараа амаа таглаж, эрхий хуруугаараа эрүүгээ тулжээ.
Шүүмжлэлтэй хандаж буй хүний өөр нэг нотолгоо бол хөлөө огцом ачсан, гараа
огцом зөрүүлсэн байдалтай байна. Аман бус энэ өгүүлбэрийг дараах байдлаар
тайлбарлаж болох юм. Үүнд: “Та одоо юу яриад байгаа юм бэ? надад таалагдаагүй
болохоор би тантай санал огтхон ч нийлэхгүй байна” гэсэн утгатай юм.
Аман
бус дохио зангаанууд нь үгээр дуулж сонссоноосоо 5 дахин илүү мэдээллийг агуулж
байдгийг судалгаа шинжилгээ харуулсан юм. Иймд үг, дохио зангаа хоёрын хооронд
зөрчил байгааг та анзаарвал үгийг сэтгэлээсээ биш хэлж болдог учраас та харин
аман бус харилцаанд илүүтэй итгэх хэрэгтэй юм. Хүний төлөв байдал түүний
үгийн баялаг нь нийгмийн эрхзүйн байдал, эрх мэдэлтэй шууд холбоотой байдгийг
хэл шинжлэлийн салбарын судалгаа харуулсан байдаг. Хүний гарын алганы дохио
зангаагаар тухайн хүний байдал, санаа бодлыг шууд уншиж болдог.Илэн далангуй
шударга зан чанарыг илэрхийлдэг дохио зангааны нэг хэлбэр нь гарынхаа алгыг
дэлгэх юм. Энэ нь олон зууны туршид шударга, чин үнэнч, үнэнч, сүслэн дагасан
шинж хэмээн үзсээр ирсэн билээ. Хүмүүс өдөр тутмынхаа амьдралд гарын алганы
хоёр үндсэн байдлыг ашигладаг. Гарын алга дээш харсан нь гуйсан хүний шинж
бөгөөд гарын алга доош харсан байх нь бусдыг тайвшруулж тогтоох гэсэн зангаа
юм.Та гарынхаа алгыг дэлгэж илт худлаа ярьж байгаа бол дэлгэсэн алга шигээ байх
ёстой таны чин сэтгэлийн дохиолол байхгүй байгааг, мөн түүнчлэн таны биед
илгээгдсэн бусад бичил дохиололоор хуурамч гэдгийг ярилцагч чин мэдрэх болно.
Гар барих
Гар
барих- энэ заншил балар эртний хүний үеээс бидний үед дамжин ирсэн юм. Балар
эртний хоёр хүн уулзахдаа зэвсэггүй гэдгээ харуулахын тулд алгаа тэнийлгэж дээш
нь харуулаад гараа өргөдөг байжээ. Энэхүү эртний мэндчилгээний орчин үеийн ёс
бол гар барих юм. Хүмүүс бие биедээ гараа өгдөг, харилцан барьдаг, түүнийгээ
хэд хэдэн удаа сэгсэрдэг. Ер нь гарыг 5-7 удаа сэгсэрдэг.
Эзэрхэг ба хүлцэнгүйгээр гар барих
Гарын
алгыг чинь дээш харуулахын тулд таны гарыг эргүүлэхээр дээрээс нь дарахыг
оролдох нь эзэрхэх гэж буйгаа илэрхийлж байгаа юм. /Зураг.20/ Эзэрхэг гэсэн
ярилцагчийн гар заавал жишүү байрлалтай байдаг, бас хослогчийнхоо гарыг дороос
нь дээш өргөхийг ч оролддог. Тавин дөрвөн томоохон удирдагч нарын гар барилтыг
судалж үзэхэд дөчин хоёр нь гар барихын тулд эхэлж гараа сунгаж ярилцагчийгаа
эзэрхэх маягтай гарыг нь атгажээ. Хэрэв та гарын алгыг дээш харуулж гар
барихын тулд гараа сунгавал хослогчоосоо давамгайлах байдлыг олж авах
бүрэн бололцоотой. Гар барих үедээ гарын алга нь хоёулаа босоо ижил
байдалд байгаа бол бие биедээ итгэж найдаж хүндэтгэсэн байдлыг илэрхийлж байгаа
юм. Үхсэн амьтанд хүрч байгаа юм шиг гар барьж мэндэлдэг хүн бол үхээнц
дорой ааш араншинтай байдаг. Хэрэв ярилцагч чинь алгаа доош харуулаад гараа
сунгах нь гар барилтын хамгийн түрэмгий хэлбэр юм. Тэгэж харьцаж буй хүнтэй та
эрх тэгш харьцаа тогтооход үнэхээр хэцүү. Ийм маягаар гар барьдаг түрэмгий,
эзэрхэг зантай эрчүүд хамгийн эхэлж гараа өгч ярилцагчийнхаа дэлгэсэн алгыг
чанга атгаж доош нь дараад зайлах боломж өгөлгүй захирагдах байдалд оруулдаг. Ярилцагч
тань алгаа доош харуулаад гараа сунгах нь гар барилтын хамгийн түрэмгий хэлбэр
юм. Тэгэж харьцаж буй хүнтэй та эрх тэгш харьцаа тогтооход үнэхээр хэцүү л дээ.
Нүдний дохиоллууд
Нүдний
харц бол хүний жинхэнэ сэтгэлийн тайлбар мөн. Хүмүүс нүдний харцыг хүний зан
төлөвд асар их нөлөө үзүүлдгийг олон зууны туршид чухалчилж ирж үзсээр
ирсэн билээ. Хесс “Сэтгэлд шингэсэн нүд” хэмээх номондоо нүд бол хүний тухай
маш ихийг өгүүлдэг учир харилцааны үйл ажиллагаанд хамгийн найдвартай дохиолол
өгдөг төдийгүй хүний биеийн анхаарал татсан гол төлөв болдог, харин нүдний
хүүхэн хараа биеэ даасан хөдөлгөөн хийдэг гэж бичжээ. Тодорхой хэмжээний
гэрэлтэй нөхцөлд хүүхэн хараа томрох буюу эсвэл багасдаг болохоор хүний сэтгэл санаа
таагүйгээс таатай байдалд эсвэл түүний эсрэг байдалд хувирч өөрчлөгддөг
байна. Хэрэв хүн сэтгэл нь хөөрвөл хүүхэн хараа нь өргөсдөг. Тэгвэл хүүхэн
хараа өөрийн хэвийн хэмжээнээс 4 дахин томордог байна. Хэрэв хүн сэтгэл санаа
таагүй уурласан буюу цухалдсан байвал түүний хүүхэн хараа бүр эсрэгээр хамгийн
бага хэмжээнд “унтарсан нүд” шиг болдог байна. Та хэн нэгэнтэй харьцаж байхдаа
эсвэл гэрээ хэлцлийг ажил хэрэгчээр удирдаж байхдаа харилцагчийнхаа хүүхэн
харааг хараарай, тэгвэл тэдний чин үнэн санаа бодлыг мэдэж авах болно.

Нүдний хөдөлгөөн
Зөвхөн
харилцаж байх үедээ бие биеийнхээ нүд рүү харж ярилцах нь жинхэнэ харилцааны
үндэс болдгийг тогтоожээ. Бид зарим хүмүүстэй харилцаж байхад гоё таатай
сэтгэгдэл төрдөг бол заримтай нь болохоор нэг л онцгүй , итгэж найдамгүй
мэт санагддаг. Энэ нь тэдгээр хүмүүс бидэн лүү яаж харж, ярьж байхдаа бидний
нүд рүү харцаа хир удаан тогтоож байгаагаас хамаарч мэдрэгдэж буй юм. Хэрэв хүн
үнэнч бус байх буюу чухал мэдээллийг нуух гэж эрмэлзсэн бол түүний харц нь
ярьсан хугацааныхаа гуравны нэгээс доошгүй хувьд ярилцагчийнхаа харцтай
тулгарсан байдаг байна. Хэрэв ярьсан хугацааныхаа гуравны хоёр хувьд нь харц
тулгарсан бол дараах хоёр янзын тохиолдлын аль нэгийг илэрхийлж байж болох юм.
Үүнд: нэг бол таны ярилцагч сонирхлыг чинь маш их татсан буюу дур сэтгэл булаам
нүдэнд дулаахан сайхан хүн/тэр үед хүүхэн хараа томорсон байна/ эсвэл мөнөөх
хүн цэвдэг хүйтэн олиггүй өөдгүй хүн. /энэ тохиолдолд хүүхэн хараа маш
жижгэрсэн байхыг та анзаараарай/ Танд л гэж зөвлөхөд бусад хүнтэй маш сахйан
харьцаа тогтоохын тулд та ярьж байгаа хугацааныхаа 60-70 хувьд нь нүд рүү нь
харж ярих ёстой юм шүү. Ингэснээр таны ярилцагч танд эелдэг сайхан харьцах
болно. Европын өмнөд нутгийн хүмүүс бие биенээ удаан ширтэж харах юм бол золбин
нохой муур харсан мэт доромжилж байна гэж үзэж болох талтай. Гэтэл япончууд
ярьж байхдаа ярилцагчийнхаа нүүр лүү нь бус хүзүүг нь эрхэмлэн хардаг байна.
Үгэн харилцаа
Харилцахад хэрэглэх, ухамсартайгаар санаа бодлоо
илэрхийлэх үгсийн тогтолцоо юм. Үг бүр тухайн ярилцагчдын хувьд тодорхой нэг
зүйлийг нэрлэж байдаг учраас тэр хэл дээр ярьдаг хэн бүхэн мөн адил утгаар
ойлгоно. Ийнхүү нийгмийн утга ач холбогдолтой үгийг хэлний тэмдэг гэж нэрлэнэ.
Тэгэхдээ үгийн объектив ач холбогдол хүний хувьд түүний үйл ажиллагаагаар дамжин
тусгагдах. Та нар хэн ч байсан, хэн болохыг хүсдэг эрмэлздэг байсан ч , ямар
ажил гүйцэтгэдэг байлаа ч, хүн төрлөхтний харилцааны хэрэглүүр, өөрийгөө би
гэдгээ илэрхийлэх арга болсон үгийг зөв хэрэглэж сурах нь асуудал яригддаг.
Мэдэж байгаа боловч санаагаа гаргаж чадахгүй байна, хэлэхийг хүссэн ч
хэлж чадаагүй, тэр үед ямар үг хэрэглэхээ мэдээгүй, би санаагаа ойлгуулж
чадахгүй байна гэх мэт олон зүйлүүдийг бид сонсдог. Тийм байдалтай тулгардаг.
Энэхүү бэрхшээлээс гарах арга бол бодит байдалд хэрэгжүүлэх дасгал сургууль
байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Өдөр тутмын амьдралд харилцаагаар л бүх үйл
хэрэг зохицуулагдаж байдаг. Хүнд харилцааны процесс зөвхөн арга байгаад
зогсохгүй зорилго байдаг. Өөрийгөө сэдэлжүүлэх болон хамтын үйл ажиллагаанд
харилцаа үргэлж байдаг. Хамтын практик үйл ажиллагаанд хүмүүс саналаа хэлэх
сэдэлтэй байдаг ба харилцааны үр дүнд юу бий болохыг урьдчилан мэдэх
эрмэлзлэлтэй байдаг.
Харилцааны мэдээлэл солилцох процесс нь үндсэн 4
мэдээллийг хүмүүс хоорондоо солилцдог бөгөөд эдгээрийг дурьдвал:
Танин мэдэхүйн мэдээлэл
Бусад хүмүүсийн талаарх зан байдлын
Сэтгэл хөдлөлийн байдлын талаарх мэдээлэл
Нийгмийг хүртэхүйн гэсэн бүрэлдэхүүнд багтна.
Хүмүүс харилцахдаа юуны түрүүнд анхны
сэтгэгдлээрээ ханддаг бөгөөд энэ нь ихэнх тохиолдолд нөгөө хүний талаар нэг бол
хэт үнэлсэн эсвэл тухайн хүнийг хэт доогуур үнэлсэн шинжтэй байдаг. Судлаачдын
хийсэн судалгаанаас харахад нэг нэгнийгээ танихгүй байгаа хүмүүс бие биенийгээ
хараад 1 минут хагасын дотор нөгөө харилцагчийн талаар тодорхой хэмжээний
мэдээллийг авсан байдаг. Гэхдээ энэ нь ихэнхдээ алдаатай дүгнэлт
байдаг.Харилцагчийн талаар анхны сэтгэгдэл төлөвшиж байгаа хэд хэдэн түгээмэл
шинж байдаг. Хүмүүс анх танилцах нөхцөл ямар нэг байдлаар тодорхой хүчин зүйл
нөлөөлдөг. Үүнд:Хүмүүсийн харилцаа амжилттай явагдах нь тэдний хооронд харилцан
ойлголцол бий болсон тэр тохиолдолд л үүснэ. Бие биенийгээ ойлгохын тулд
товчоор хэлэхэд бие биенийгээ үнэн бодитоор үнэлэх шаардлагатай.Хүн хүнээ тахин
үед хүний гадаад дүр төрх нь эхлээд түүний зан төлөвийг тодорхойлох бөгөөд
өөрөөр хэлбэл тухайн хүний санаа зориг, сэтгэхүй, авъяас, сэтгэлийн хөдөлгөөн
тогтсон хандлага, хүсэл зэргийн талаар төсөөлөлтэй болдог. Иймээс хүн бусад
хүнийг таних явцдаа өөрөө төлөвшин хөгжиж байдаг. Үүнд: мөн өнгөрсөн туршлага
ордог.Харилцаанд орж байгаа хүмүүс эрх тэгш байгаа нөхцөлд харилцаж байдаг. Энэ
хүчин зүйл нь тухайн харилцагчийн шинжийг хэтрүүлж үнэлэх үнэлэлт
яригддаг.Хүмүүс хөөрхөн, үзэсгэлэнтэй хүнийг нийгэм сэтгэл зүйн бусад чухал
хэмжүүрэр хэтрүүлэн үнэлэх талтай байдаг. Туршилтаас үзэхэд гоо үзэмжтэй
хүмүүсийг өөртөө итгэлтэй, азтай, үнэнч гэж үнэлэх ба үзэсгэлэнтэй
эмэгтэйчүүдийг эрчүүд илүү халамтай, ариун, зан сайтай, шударга гэж тооцох
хандлагатай байдаг байна.Хүмүүс өөрт нь эелдэг, өрөвдсөн, хүндэлсэн, хайрласан эсвэл
түүний үзэл бодлыг хуваалцдаг хүнийг илүү дээгүүр үнэлэх талтай байдаг.

Амьдрал бол гайхамшиг харилцаагүйгээр амьдралыг
төсөөлөхийн аргагүй тиймдээ ч үгэн ба үгэн бус харилцааг эзэмших нь нэгэн том
соёл юм. Миний бодлоор хүн бол энэ дэлхий дээрх хамгийн үнэт зүйл тиймээс хүн
хүнээ хайрлан хүндэтгэж зөвөөр ойлголцож байх нь үнэхээр чухал.Бид ганц л
амьдрана тиймээс орчин тойрныхон болоод гэр бүл найз нөхөдөдөө хамгийн сайхан
сэтгэдэл үлдээж урамын үг хайрлаж маш сайхан инээмсэглэнэ гэдэг бол таний
болоод бидний энэ хорвоо дээр төрсөндөө баярлаж бусдад сайн сайхан аз жаргалыг хүсэж буй хэрэг юм.Үргэлж хүнд
урам өгдөг хүн хүнд үнэхээр таатай санагддаг ба хүнээс буцаад сайхан инергийг
авч байдаг .Амьдрал зөвхөн мөнгөн дээр тогтдоггүй харин хүмүүс хоорондын
харилцаа ,гэр бүл,шашин шүтлэг,түүх соёл,удам угсаа гэх мэт олон зүйл дээр
тогтсоноороо нэгэн цогц аз жаргалтай амьдрал болдог.

Ymar utgatai bol...?


Erh choloo

Хамгийн Хамгийн

Хамгийн хортой зуршил – Санаа зовох
Хамгийн сайхан баяр хөөр – Бусдад өгөх
Хамгийн их хоосролт – Өөрийгөө хүндэтгэх сэтгэлээ алдах
Хамгийн сэтгэл ханамжтай ажил – Бусдад туслах
Хамгийн муухай зан – Амиа бодох
Хамгийн том саад – Айдас
Хамгийн их хүч – Хайр
Хамгийн байж болохгүй зүйл – Итгэл алдах
Хамгийн хэрэггүй сэтгэл хөдлөл – Өөрийгөө өрөвдөх
Хамгийн үнэтэй өмч – Шударга шулуун зан
Хамгийн том бэлэг – Залуу нас
Хамгийн халдвартай сэтгэл – Урам зориг
Хамгийн ядуу хүмүүс – Хов жив яригчид
Хамгийн сайн сэргээлт – Зоригжуулалт
Хамгийн тэвчээр гаргах хэрэгтэй зүйл – Бусдыг сонсох
Хамгийн том урам – Уучлал
Хамгийн хайран зүйл – Цаг хугацааг дэмий өнгөрүүлэх
Хамгийн баян хүмүүс – Зүтгэлтэй, хөдөлмөрлөгчид
Хамгийн бодож байх зүйл – Хэлэх үгээ
Хамгийн цоглог үг – Би чадна
Хамгийн сурах хэрэгтэй зүйл – Өөрийгөө хайрлах
Хамгийн дэгжин хувцаслалт –Инээмсэглэл

Angli zuir ugs

1.To be born with a silver spoon in one's mouth- заяа сайтай хүн үгчилбэл: амандаа мөнгөн халбагтай төрөх
2. To come out dry- Биендээ хир халдаахгүй өнгөрөөх үгчилбэл: (уснаас) хуурай гарч ирэх.
3. To come out with clean hands- Гэмгүй үлдэх үгчилбэл: ямар нэгэн юмнаас цэвэрхэн гартай гарч ирэх. .
4. The more haste, the less speed- Бушуу тулай борвиндоо баастай, яарвал даарна үгчилбэл: яарах тутам хурд нь саарна
5. Long absent, soon forgotten- хамар даваад л мартчихна үгчилвэл: удаан хугацаагаар алга болвол хурдан мартагдана.
6. The cobbler's wife is the worst shod- Усчны морь усгүй үгчилбэл: гуталчны эхнэр хамгийн муу гуталтай.
7. A man can die but once.- Нэг үхэхээс хоёр үхэхгүй үгчилбэл: хүн нэг л удаа үхнэ.
8. A wolf in sheep’s clothing.- Бурхан дүртэй буг үгчилбэл: хонины арьс нөмөрсөн чоно.
9. A word spoken is past recalling. -Ам алдвал барьж болохгүй, агт алдвал барьж болно үгчилбэл: хэлсэн үгийг буцааж болдоггүй.
10. An evil chance seldom comes alone. -Нэг бүдэрвэл долоо бүдрэнэ үгчилбэл: зовлон ганцаараа ирэх нь ховор.
11.All are good lasses but where come the bad wives?- Алаагүй байхад үнэг сайхан, аваагүй байхад авгай сайхан үгчилбэл: бүх бүсгүйчүүл сайхан байхад хаанаас муу эхнэр гарч ирдэг вэ?

1. A drop in the bucket.-Далайд дусал нэмэр; дуслыг хураавал далай болно, дуулсныг хураавал эрдэмтэй болно. үгчилбэл: хувинд нэг дусал.
2. A bad beginning makes a bad end. -Эх нь булингартай бол адаг нь булингартай үгчилбэл: муу эхлэл нь муу төгсгөлд хүргэдэг.
3. A friend in need is a friend indeed. -Ядрах цагт нөхрийн чанар танигдана.
4. Better be born lucky than rich.- Царайтай төрснөөс заяатай төрсөн нь дээр үгчилбэл: хөрөнгөтэй төрснөөс заяатай төрсөн нь дээр.
5. Better be the head of a dog than the tail of a lion. -Барын сүүл болохоор батганын толгой бол үгчилбэл: арслангийн сүүл байснаас нохойн толгой байсан дээр.
6. Bird in the hand is worth two in the bush. Better an egg today than a hen tomorrow.- Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр үгчилбэл бутанд байгаа хоёр шувуунаас гарт байгаа нэг нь дээр, маргаашийн тахианаас өнөөдрийн өндөг дээр.
7. Business before pleasure.- Цагийн юм цагтаа үгчилвэл: эхлээд ажлаа хий дараа нь зугаац.
8. Dog does not eat dog.- Хар хардаа харшилдаггүй үгчилвэл: нохой нохойгоо иддэггүй.
9. Fish begins to stink at the head.- эх нь булингартай бол адаг нь булингартай үгчилвэл: загас толгойноосоо өмхийрдөг
10. The moon does not heed the barking of dogs.- Оготны дуу тэнгэрт хүрэхгүй; амандаа орсныг ярьж л байг үгчилвэл: нохой хуцахыг сар анхаарахгүй

1. Learn wisdom by the follies of others .- Бусдын алдаан дээр суралц үгчилвэл: бусдын тэнэг алдаанаас суралц
2. The leopard cannot change its spots. - Сурсан юмыг сураар боож болохгүй үгчилвэл: ирвэс толбоо өөрчилж чадахгүй. .
3. The scalded dog fears cold water. - Сүүнд халсан хүн тараг үлээж уудаг үгчилвэл: түлэгдсэн нохой хүйтэн уснаас ч айдаг.
4. To build a fire under oneself. - Өөртөө зовлон хураах үгчилбэл: өөрийнхөө дор гал тавих.
5. A fair face may hide a foul heart. -Могойн эрээн гадна хүний эрээн дотроо,гаднаа гяланцаг дотроо паланцаг үгчилбэл: сайхан зүс царайны цаана муухай зүрх нуугдаж мэднэ.
6. A lazy sheep thinks its wool heavy. - Залхуу хүн завагтаа махандаа хүрч чадахгүй үгчилбэл: залхуу хоньд үс ноос нь хүнд.
7. Envy shoots at others and wounds herself. - Муу санаа биеэ отно үгчилвэл: атаархал нь бусад руу чиглэдэг ч өөрийг нь шархлуулдаг.
8. To flog a dead horse. Хийх юмаа олж ядах үгчилбэл: үхсэн морийг ташуурдах
9. You can take a horse to the water but you cannot make him drink. - Дургүйд хүчгүй үгчилбэл: морийг ус руу авчирч болох авч хүчээр ус уулгаж дийлэхгүй.
10. All sugar and honey. - Сайн хүний дүр үзүүлэгч үгчилбэл: бүхэлдээ чихэр, бал бурам.

Erh choloo urraaa


Nadaas garch bgaa ug buhen minii zurhnees gardag yum!