Pages

Sunday, March 25, 2012

Чи бид

Хоржигнон урсах булгийн ус намайг чамд дурласануу гэж асуух адил тохуутай
Хол алсад моддын дундаас хөхөө донгодно, тэр чамд хайртай юмуу гэж асуух мэт
Хажууд чинь тэр одоо байгаа юу хэмээн байн байн шалгаан жижигхэн шувууд шулганан жиргэлдэнэ
Хамгаас хайртай түүндээ хурдхан очоод ингэж тэврээрэй хэмээн намуухан салхи аяархан илбэнэ
Одод, биднээс өнгөтөй гялалзаж харагддаг юмуу тэр чинь гэх адил жирвэлзэн анивчина
Оргил сэврээгээс минь өндөр юмуу чиний хайр гэж мөнх цаст уулс сүртэйхэн дүнхийнэ
Омголон халуухан хайр дурлал чинь надааас халуун юмуу гээд наран авхай намайг төөнөнө
Орчлон ертөнцын бүх юмнаас онцгойрч чи бидний хайр сэтгэл дэндүү дэндүү илүү би мэднээ хайрааа...

Энэ дэлхийд жаргалтай байхад хүнд 3 зүйл л хэрэгтэй: хайртай хүн, дуртай ажил, итгэл найдвар.

Би чамд зүрх сэтгэлээ өгчихсөөн хонгор минь, чи ч бас надад зүрхээ өгөөч! Хоёулаа тэднийг хамтад нь түгжээд, түлхүүрийг нь холоос холд хаячихъя.

Хайр гэдэг яг л алдалж дэлгэсэн гартай адил. Хэрэв чи хайрын өмнө гараа хумхивал, эцэстээ өөрийгөө л тэвэрч хоцросноо мэдрэх болно.

Чиний хурууны хээ одоо ч тодорч, чиний үнсэлт одоо ч амтагдаж, чиний дуу хоолой одоо ч зөөлнөөр цуурайтдаг тийм нэг газар миний хаа нэгтээ бий. Тэр газарт чи бид хоёр үүрд хамт байх болно.

No comments:

Post a Comment