Pages

Tuesday, March 20, 2012

Социометрын судалгаа

Агуулга

1. Удиртгал
2. Үндсэн хэсэг
Нэг. Гадаад байдалын ойлголт
Хоёр. Оюутан залуусаас авсан санал асуулгын дүн
3. Дүгнэлт
4. Ном зүй
Удиртгал

Орчин үеийн залуусын чиг хандлага өөрчлөгдсөнөөр оюутнууд ихэнх хугацааг хичээлд анхаарал хандуулах бус гадаад үзэмж, шоу цэнгээн, секц, дугуйлан, амралтанд явах зэрэгт ихээр татагдах болжээ.
Залуусын чиг хандлага нь: нийгмээ даган өөрчлөгдөх нь тэдний буруу биш юм шиг. Даяаршилагдаж буй нийгэмд бид хөл нийлүүлэн алхалж байна. Тиймдээ ч гоо зүйн боловсрол, мэдлэгийг хуримтлуулсан биеэ зөв авч явдаг, төрөл бүрийн авьяас, мэдрэмжтэй өөрийгөө хөгжүүлсэн залуус энэ нийгэмд хэрэгтэй. Нийгмийн сонирхолыг хувийн явцуу сонирхолоос оюун санааны үнэт зүйлсийг материаллаг зүйлээс илүүд үздэг нь зөвлөлтийн сурагчдын үнэлэх баримжааг судалсан судалгаанаас харагдсан байдаг ч орчин үед хувцасаар нь угтаж ухаанаар нь угтах болсноор залуус маань гадаад гоо сайхандаа анхаарах болсон юм.
Ихэнх их дээд сургуулийн сайн сурлагатай оюутнууд төдийлөн гадаад үзэмжээ анхаардаггүй ихэвчлэн боловсролдоо анхаардаг ба гадаад үзэмжиндээ анхаардаг оюутнуудын ихэнх хувь нь сурлагандаа сайнгүй байдаг нь амьдралын ажиглалтаас харагддаг байна.Гэвч энэ нь баттай эх сурвалж биш юм энэхүү үл ойлгогдох байдлыг энхүү судалгаагаар тодорхойлох өчүүхэн оролдого хийсэн юм.
Зорилго:
Гадаад төрхөндөө хэт анхаардаг оюутнуудын сурлагийн амжилтын нөлөөллийг судлахад оршино.
Зорилт:
Нийт 10 асуулттай судалгаа авч сурагчидаас доорх зүйлсийг мэдэж авах
• Хүйс, нийгмийн гарал, сургууль анги зэргээр нь харьцуулан дүгнэлт гаргах
• Хэт их цагийг өөртөө анхаарснаар хичээл хоцрогддог үгүйг мэдэх
• Тэдний бодлыг таниж мэдэх
• Бусад хүмүүсийн харьцаанаас шалтгааж буй эсэх
• Сурлагын үнэлгээ
Таамаглал:
Оюутнууд гадаад төрхөндөө хэт анхаарснаар сурлаганд муугаар нөлөөлнө гэж би үздэг. Би өөрөө жирийн нэгэн оюутан сурлагандаа анхаарахын зэрэгцээ заримдаа гадаад төрхөндөө анхаарч, нүүр үс гэзэгээ янзалсан өдөр хичээлээс хоцордог, номын санд бариу хувцаслах өсгийтэй гутал өмссөн үед бөхчимдөж бие эвгүйрэх анхаарал тогтдоггүй учир хурдхан гэртээ харьж хувцасаа солихыг эрмэлздэг мөн тэр үед бусад хүмүүс ч анхаарал их хандуулдаг учир тэдэнтэй өнгөрөөх цагийн хэмжээ ихсэж хичээл хийх цаг багасдаг.
Объект:
Гадаад гоо үзэмжэндээ анхаардаг ХИС,МУИС,ШУТИС,Этүгэн,Сэрүүлэг Их,Дээд сургуулиудын 100 оюутан залуус
Судлах зүйл:
• Судалгаанд хамрагдсан оюутнуудын сурлагын түвшин
• Суралцагсдын үнэлэмж
• Хүйсийн ялгаа
• Хандлага
• Харьцаа /Харилцаа/
Шийдвэрлэх асуудал:
• Гадаад төрхөндөө анхаарсны давуу болон сул тал юу вэ?
• Гадаад гоо үзэмж оюутан суралцагсдын сурлагад хэрхэн нөлөөлж буйг тодорхойлох?
• Нөлөөлийн хүчин зүйлийг олж мэдэх?
Судалгааны арга:
1. Санамсаргүй биш түүвэрийн арга
2. Хаалттай 10 асуулт бүхий санал асуулга
3. Харьцуулалт
Үндсэн ойлголтод хийх тайлбарлал:
Гадаад төрх байдал гэдэг нь хүний харагдах байдалыг хэлдэг ба үүнд хэт анхаарах гэдэг нь бусдаас содон хүний нүдэнд өртөмтгий байхыг хэлнэ.
Сурлагын үнэлгээ гэж сурч буй зүйлээ бодит тоон утга болон үсгэн үнэлгээгээр үнэлүүлэхийг хэлдэг.
Хандлага гэдэг нь тухайн хүний юунд дур сонирхолтой байгааг хэлдэг ба энэ нь юун дээр ч илэрч болдог.

Судлагдсан байдал:
1974 онд М .Семов залуучуудын үнэлэх баримжааны асуудалыг судлахын тулд хот болон хөдөөний залуучуудын дунд социологи сурган хүмүүжүүлэх ухааны судалгаа явуулсан байдаг.
Тэрхүү судалгааны үр дүнд боловсролын түвшин өсөхийн хэрээр материаллаг үнэт зүйлийн роль буурч мэдлэг үерхэл нөхөрлөлд өгөх ач холбогдол огцом өсөж байжээ. М.Семов хотын болон хөдөөгийн залуучуудын үнэлэмж баримжаанд зарим нэг ялгаа байсан нь хотод гэр бүлийн ач холбогдол өндөр үнэлэгддэг ба боловсролын түвшин өсөхийн хэрээр материаллаг зүйл өгөх ач холбогдол буурах явдал тийм ч огцом биш байсаныг тэмдэглэжээ.

Нэг.Гоо зүйн ойлголт

Хоёр.Оюутан залуусаас авсан санал асуулгын дүн

Энэхүү санал асуулгыг миний бие боловсруулан монголын зарим их дээд сургуулийн 100 оюутнаас түүвэрлэн авч дүнг нэгтгэлээ.
Санал асуулгад үндсэн 10 асуулт орсон.
Судалгааны дүнг танилцуулбал:

Асуулт №01

Судалгаанд хамрагдагсдын 75 эм 25эр хамрагдсанаас ихэнх эм оюутнуудын 38% нь хичээлээс хоцордоггүй ба ихэнх эр оюутнууд буюу 5% нь оройтож сэрснээс хичээлээс хоцордог гэж хариулсан байна.
Асуулт №02

Эдгээрийн 80% нь хувцаслалтанд санаа зовдоггүй гэсэн байсан нь эдгээр оюутнууд хичээлээс гадаад гоо үзэмжнээс шалтгаалан хичээлээс хөндийрөөгүй ба хувцаслалтанд санаа зовдоггүй буюу хувцаслалт нь тэдний амьдралын хэрэглээ хэвшил болсон байна.
Асуулт №03,04,05,06


Энэхүү асуултууд маань бусдын зүгээс нөлөөлснөөс тэд гадаад гоо үзэмжиндээ анхаараад байгаа болов уу гэсэн асуултанд багш тэдний гадаад гоо үзэмжнээс болж эвгүй харьцах тохиолдол нийт оюутны 60% нь тохиолддоггүй мөн оюутнууд ч тэдний 50% нь эвгүй харьцаагүй байсан ба мөн тэдгээр оюутнууд өөрсдөө ч бусдын гадаад гоо үзэмжнээс болж нөхөрлөдөггүй нь 80% нь харагдаж байсан юм.Нийт оюутны 47% нь сурлагандаа сайн 28% нь дунд сурлагатай 9% нь муу сурлагатай үлдсэн 16% нь онц сурдаг ба нийгмийн гаралын хувьд сэхээтэн гаралтай оюутнуудын ихэнх нь уг хариултыг өгсөн байна.

Асуулт №07,08,09,10

Эхний асуултанд 55% нь хуцаслахад нилээн их цагийг зарцуулдаг гэсэн ба энэ нь бага хэмжээгээр сурлагад нөлөөлөхийг харуулна. Ихэнх оюутанууд буюу 60% нь гадаад гоо үзэмжиндээ анхаардаг залуусыг бловсролтой болоодл бие зөв авч явдаг гэж хариулсан нь боловсрол мэдлэгтэй хүн өөрийгөө бүх талаараа хөгжүүлэн, боловсрол мэдлэгээ дээшлүүлж гадаад гоо сайхандаа анхаарч олон хүнтэй харьцаж бүх талаараа өөрийгөө хөгжүүлэн чадварлаг мэргэжилтэн болон бэлтгэгдэх ёстой гэдгийг өнөөгийн залуус сайн ойлгодог болсон нь харагдаж байна. Мөн 10 асуултанд тэдгээр оюутнууд гадна төрхөндөө 26%, сурлагандаа 49% нь анхаардаг ба эдгээр оутнууд маань гадаад үзэмжиндээ анхаарсаны давуу талд хүмүүс сайхан харьцан ажил амжилттай бүтнэ гэсэн хариултыг сонгосон нь оюутнууд мэдлэг боловсролтой байснаараа гадаад мөн дотоод гоо сайхандаа анхаарах ёстой гэж боддог ба энэ нь ирээдүй ажил хөдөлмөр эрхлэх явцад эерэгээр нөлөөлдөг болохыг 9-р асуултаар харж болно.

Дүгнэлт

Анхны сургууль буюу гимназия үүссэж байсан үед ч сайжруулсан ангийн арьсаар хувцас хийж өмсдөг байсан нь тэр үед суралцагсдын хооронд ялгаа гарахгүй төдийгүй хувцаслалт нь сурлагад нөлөөлдөггүй байсан нь тодорхой юм. Цаг үе өөрчлөгдөж технологийн дэвшилд хүрсэн өнөө үед олон зүйл өөрчлөгдөж хувцасны загварын чиг хандлага гарч ирсэн нь хүмүүсийн хооронд өрсөлдөөнийг бий болгож байгаа бөгөөд энэ нь нийгмийн давхрагуудаас шалтгаалан янз бүрийн үр дагаварт хүргэж болно. Үүний тод жишээ оюутан бид сурч байх хугацаандаа хичээлд анхаарах уу гадаад гоо үзэмж амралт чөлөөт цагт анхааралаа хандуулах уу гэдэгийг энэ судалгаагаар гаргаж ирсэн юм.
Судалгааны үр дүн миний болон олон хүмүүсийн бодож байснаас өөр байсан юм. Өөрөөр хэлвэл гадаад гоо үзэмж суралцагсдын сурлагад аль аль талаараа нөлөөлдөггүй болохыг судалгааны үр дүнгээс мэдэж болно хичээл хоцрогдол болон сурлагын амжилтын нөлөөлөл суралцагсдын өөр хүчин зүйлээс шалтгаалдаг тэдний гадаад гоо үзэмж сурлагад төдийлөн нөлөөлдөггүй энэ нь тэдгээр оюутнуудын өдөр тутамын амьдралын хэвшил болон сонирхолын асуудал болсон байгаа юм. Гадаад төрхөндөө их цагийг зарцуулдаг гэсэн ба тэр нь хичээл хийх болон чөлөөт цагаа өнгөрөөх цагаас хавьгүй бага байсан. 1974 онд хийгдсэн М.Семовийн судалсанаар хотод боловсролийн түвшин нэмэгдсэн ч материаллаг зүйлд хандах хандлага буураагүй байсан нь миний судалгааны эцэст ч мөн адил тийм үр дүнд хүрээд байгаа ба хотын залуусын хэв маяг стиль имиджи тэдний амьдралын дадал хэвшил болсон болохоос сурлага болоод сонирхож буй зүйлд нь нөлөөлдөггүй болох нь судалгааны үр дүнд илэрсэн юм.

Залуу наснаасаа мэргэн ухааныг л нөөцөлж ав. Түүнээс илүү найдвартай хөрөнгө гэж хаа ч үгүй.
Ном зүй
Г.Гурова, Хүмүүжилийн социологийн асуудлууд, 1985 он
Б.Сумьяа, Судалгааны ажлын арга зүй, УБ хот 2000 он
В.Отгоннасан, Социологийн судалгааны үндсэн аргууд, УБ хот 2005 он

No comments:

Post a Comment