Pages

Tuesday, March 20, 2012

Сэтгэл судлал

Судалгааны ажилууд
Зан төлөв гэдэг нь аливаа зүйлд хандах хүний харьцангуй тогтвортой хандлага бөгөөд бие хүний онцлогийг тодорхойлдог.
Зан төлөвийн экстраверт , интроверт хэв маягийн тестээр сурагчиддаа судалсан.
Экстраверт – Хүмүүс болон идэвхтэй үйл ажиллагаанаас байнга эрч хүч энерги авч байдаг.Иймд тэдний дотоод ертөнц нь гадаад орчин, хүмүүсийн харилцаа руу чиглэж байдаг.
Интроверт- Оюун санаа нь дотооддоо төвлөрдөг, нийтэч бус. Тэд ярихаасаа өмнө эхлэд сайтар боддог.Зан төлөвийн хязгаарлагдмал шинжүүд нь тодорхой нөхцөл байдалтай холбоотой илэрдэг шинжүүд юм.Үүнийг дараах байдлаар хувааж болно.
Нийтэч-зожиг, манлайлагч-захирагдагч,өөдрөг-гутранги, зоригтой-хулчгар гэх мэт.
Социометрийн судалгаа: Бүлэг хамт олны нэгдэл нягтралыг судалдаг аргыг социометрийн арга гэнэ.Энэхүү судалгаа нь сурагчдын хамт олны гишүүдийн хоорондын харилцааг тодорхойлж үр дүнг нь практикт хэрэглэх зорилготой.
Тест: 1. Зан төлөвийн онцлогийн тест “Сэтгэл судлаач Юнг”
2. Социометрийн судалгаа
Зорилго
Бие хүний сэтгэлзүйн хэв шинжийг тодорхойлон ангийн сурагчдын уур амьсгал, нийтэч байдлын түвшинг илэрүүлэх
Субект: Энэхүү судалгаанд Хүнс технологийн коллежийн ЗБЗГА 1а 1-р курсын оюутнууд оролцсон.
Үндэслэл: Дааж авсан анги маань энэ жил 1-р күрст элсэн орсон байсан учир нэг нэгийгээ сайн мэдэхгүй мөн багшийн зүгээс зан төлөвийн болоод ангийн уур амьсгалын судалгаа аваагүй байсан юм. Тиймээс миний бие ангийн сурагчидаас энэхүү судлагаануудыг авахаар болсон юм.
Түүвэр : Энэхүү судалгаанд Хүнс технологийн коллежийн ЗБЗГА 1а нийт 15 оюутан оролцсоноос эмэгтэй-7, эрэгтэй-8 15-17 насны оюутнууд байв.



Зан төлөвийн онцлогийн тестийн үр дүн

1. Ц.Нацагдорж Амбиверт
2. Ш.Даваасамбуу Экстраверт
3. А.Гантуяа Интроверт
4. М.Жаргал Амбиверт
5. Х.Чинзориг Амбиверт
6. Б.Алтансүх Экстраверт
7. М.Бадамгарав Интроверт
8. Г.Батэрдэнэ Амбиверт
9. А.Отгонбаатар Амбиверт
10. Я.Лхагвацэнд Амбиверт
11. Л.Батмэнд Амбиверт
12. Н.Мөнхбаяр Амбиверт
13. Р.Лхагвасүрэн Амбиверт
14. Ө.Ариунсанаа Амбиверт
15. Б.Содномгэрэл Амбиверт


Дүгнэлт
Дээрх графикаас сурагчдын зан төлөвийн хувийг харьцуулан харж болно.Судалгааны үр дүнд манай ангийн нийт сурагчдын талас илүү хувь нь амбиверт буюу хэвийн зан төлөвтэй байсан учир бидэнд болоод сурагчид бие биентэйгээ харьцахад ямар нэгэн хүндрэл гардаггүй байсан юм. Үүний үр дүнд болоод миний ажигласнаар тэд үнэхээр бие биентэйгээ эелдэг харьцдаг сургуулиас зохиосон үйл ажилгаанд идэвхтэй оролцог ихэнх хүүхдүүд маань өгсөн үүрэг даалгавар сайн гүйцэтгэдэг байв.
Ганцаарчилсан судалгаа

Субект: ЗБЗГА 1а ангийн сурагч Б.А
Тест: 1.Харилцааны чадвараа тодорхойлох тест
2.Зан төлөвийн акцентуаци
3.Темпремэнт
Үндэслэл: Энэхүү сурагч маань нилээн хөдөлгөөнтэй анги хамт олноо хүндэлдэггүй, цочмог хэв шинжтэй зан төлөвийн судалгааны үр дүнд экстравэрт гарсан 2 хүүхдийн нэг байсан тиймээс шалтгааныг нь тодруулж асуудлыг шийдэхэд бага ч болов тусалахийг хүсэж тус сурагчтай ярилцсаны эцэст судалахаар болсон.
Судалгааны арга: Ажиглалт,Тест,Ярилцлага,
Судалгааны эхний хэсэг ангийг ажигласаны үр дүнд уг сурагч нилээн бусдаасаа хөдөлгөөнтэй, сул дорой нэгэнтэйгээ дээрэнгүй харьцаж буйг ажигласны үр дүнд уг сурагчаас тестийн аргаар судалгаа авав.
Судалгааны дунд хэсэг хариу миний бодож байснаар байсан ба уг сурагчтай нилээн болгоомжтой дотно харьцаж хичээл орж байх үедээ түүнд анхаарал хандуулж урмийн үгээр урамшуулж байсан ба энэ маань ч уг сурагчид таалагдсан бололтой надтай эелдэг илэн далангүй харьцсаны эцэст бид ярилцаж санал бодолоо чөлөөтэй хуваалцсан учираас судалгааны үр дүнг боловсруулахад дөхөм болж өгсөн юм. Ингээд бид найзууд болж миний бие дадлагын хугацаанд туслаж зөвлөгөө өгч чадах бүх зүйлээрээ тусласан.
Судалгааны эцсийн өдөр ангийн багшид судалгааны үр дүнг танилцуулж уг хүүхдийг анхааралдаа аван ажиллахийг хүссэн юм.
Үр дүн
Харилцааны чадвараа тодорхойлох тестийн үр дүнд тэрээр 20 оноо авсан ба
19-24 онооны тэрээр ерөнхийдөө нийтэч зантай олны дунд бие барьдаггүй,өөртөө итгэлтэй аливаа зүйлээс бэрхшээдгүй зантай.Дутагдал нь санаанд орсноороо л ярьж байдаг.
Зан төлөвийн акцентуацийн хөөрүү, хэт мэдрэмтгий,солигдомтгой хүүхэд байсан юм.
Темпраментийн судалгааны үр дүнд сурагч холерик хэв маяг сэтгэлзүйн онцлоготой сурагч ба энэ нь мэдрэлийн тогтолцооны хувьд хөөрөл давамгайлсан. Йимд хурдан хөдөлгөөнтэй огцом үйлдэл хийдэг бие барих чадвар муутай гэх мэт байна.
Дүгнэлт
Б овогтой А нь ой тогтоолт удаан,марталт хурдан,хурдан шалмаг хөдөлгөөнтэй,сэргэлэн цовоо,нийцэрхэг зантай ч сул дорой нэгэндээ дээрэнгүй ханддаг.Цочмог шаралхуу анги хамт олондоо нэр хүндтэй,сурагчдыг атгандаа байлгах гэж оролддог. (Дээрэлхэх хандлагатай)
Энэхүү занг нь засаж залруулахын тулд багшийн зүгээс анхаарал хандуулах шаардлагатай.Учир нь эх нь нас бараад 2 жил болж байгаа эцэг нь гадаадад ажилладаг эмээтэйгээ амьдардаг учир ар гэрийн анхаарал халамж гэр бүлийн хүмүүжил сул байдаг.
Багшийн зүгээс цаашид авах арга хэмжээ нь тус сурагчтай ганцаарчлан илэн далангүй ярилцах нь зүйтэй. Юунаас болж йим ааш араншин гаргадгийг тодорхойлж дараа нь арга хэмжээ авах нь зүйтэй.Энэ сурагчын хувьд найз нөхдийн нөлөөлөл их болж бүтэхгүй, өөрөөсөө ах хүүхдүүдтэй найзалдаг.
Тийм учираас энэхүү сурагчид хариуцлагатай ажил даалгаж, өөрийг нь сайнаар үнэлж байдгаа харуулах нь багшийн зүгээс авах оновчтой арга хэмжээ юм.

Дүгнэлт
Энэхүү судалгаагаар бид ангийн уур амьсгалыг илрүүлсэн ба сурагчдын хоорондын харилцаа хамаарал,хамтаж шинж мөн анги хамт олонтойгоо харьцаж дасан зохицож чадахгүй байгаа хүүхдийг мэдэж авч туслахыг эрмэлзсэн.Ингээд дээрх 4 асуултын хүрээнд
• Манлайлагч сурагчид-4

• Олонд хүндлэгддэг сурагчид-4

• Нэр хүнд бүхий сурагчид-4

• Гадуурхагддаг сурагчид-3

Эдгээрээс харилцан бие биенээ сонгосон 10 сурагч, ангийн хамгийн их гадуурхагддаг сурагчаар Ба гэх сурагч байсан нь энэхүү судалгааны үр дүнд төдийгүй бидний ажигласны үр дүнд илэрсэн юм.Бид сурагчдын хоорондын хамаарлаас авч үзэхэд ангийн сурагчдын уур амьсгал хэвийн хоорондоо эелдэг харьцдаг олон нийтийн ажилд хамтран нэг баг болж ажилдаг нь харагдаж байгаа юм .

No comments:

Post a Comment