Pages

Thursday, January 19, 2012

Angli zuir ugs

1.To be born with a silver spoon in one's mouth- заяа сайтай хүн үгчилбэл: амандаа мөнгөн халбагтай төрөх
2. To come out dry- Биендээ хир халдаахгүй өнгөрөөх үгчилбэл: (уснаас) хуурай гарч ирэх.
3. To come out with clean hands- Гэмгүй үлдэх үгчилбэл: ямар нэгэн юмнаас цэвэрхэн гартай гарч ирэх. .
4. The more haste, the less speed- Бушуу тулай борвиндоо баастай, яарвал даарна үгчилбэл: яарах тутам хурд нь саарна
5. Long absent, soon forgotten- хамар даваад л мартчихна үгчилвэл: удаан хугацаагаар алга болвол хурдан мартагдана.
6. The cobbler's wife is the worst shod- Усчны морь усгүй үгчилбэл: гуталчны эхнэр хамгийн муу гуталтай.
7. A man can die but once.- Нэг үхэхээс хоёр үхэхгүй үгчилбэл: хүн нэг л удаа үхнэ.
8. A wolf in sheep’s clothing.- Бурхан дүртэй буг үгчилбэл: хонины арьс нөмөрсөн чоно.
9. A word spoken is past recalling. -Ам алдвал барьж болохгүй, агт алдвал барьж болно үгчилбэл: хэлсэн үгийг буцааж болдоггүй.
10. An evil chance seldom comes alone. -Нэг бүдэрвэл долоо бүдрэнэ үгчилбэл: зовлон ганцаараа ирэх нь ховор.
11.All are good lasses but where come the bad wives?- Алаагүй байхад үнэг сайхан, аваагүй байхад авгай сайхан үгчилбэл: бүх бүсгүйчүүл сайхан байхад хаанаас муу эхнэр гарч ирдэг вэ?

1. A drop in the bucket.-Далайд дусал нэмэр; дуслыг хураавал далай болно, дуулсныг хураавал эрдэмтэй болно. үгчилбэл: хувинд нэг дусал.
2. A bad beginning makes a bad end. -Эх нь булингартай бол адаг нь булингартай үгчилбэл: муу эхлэл нь муу төгсгөлд хүргэдэг.
3. A friend in need is a friend indeed. -Ядрах цагт нөхрийн чанар танигдана.
4. Better be born lucky than rich.- Царайтай төрснөөс заяатай төрсөн нь дээр үгчилбэл: хөрөнгөтэй төрснөөс заяатай төрсөн нь дээр.
5. Better be the head of a dog than the tail of a lion. -Барын сүүл болохоор батганын толгой бол үгчилбэл: арслангийн сүүл байснаас нохойн толгой байсан дээр.
6. Bird in the hand is worth two in the bush. Better an egg today than a hen tomorrow.- Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр үгчилбэл бутанд байгаа хоёр шувуунаас гарт байгаа нэг нь дээр, маргаашийн тахианаас өнөөдрийн өндөг дээр.
7. Business before pleasure.- Цагийн юм цагтаа үгчилвэл: эхлээд ажлаа хий дараа нь зугаац.
8. Dog does not eat dog.- Хар хардаа харшилдаггүй үгчилвэл: нохой нохойгоо иддэггүй.
9. Fish begins to stink at the head.- эх нь булингартай бол адаг нь булингартай үгчилвэл: загас толгойноосоо өмхийрдөг
10. The moon does not heed the barking of dogs.- Оготны дуу тэнгэрт хүрэхгүй; амандаа орсныг ярьж л байг үгчилвэл: нохой хуцахыг сар анхаарахгүй

1. Learn wisdom by the follies of others .- Бусдын алдаан дээр суралц үгчилвэл: бусдын тэнэг алдаанаас суралц
2. The leopard cannot change its spots. - Сурсан юмыг сураар боож болохгүй үгчилвэл: ирвэс толбоо өөрчилж чадахгүй. .
3. The scalded dog fears cold water. - Сүүнд халсан хүн тараг үлээж уудаг үгчилвэл: түлэгдсэн нохой хүйтэн уснаас ч айдаг.
4. To build a fire under oneself. - Өөртөө зовлон хураах үгчилбэл: өөрийнхөө дор гал тавих.
5. A fair face may hide a foul heart. -Могойн эрээн гадна хүний эрээн дотроо,гаднаа гяланцаг дотроо паланцаг үгчилбэл: сайхан зүс царайны цаана муухай зүрх нуугдаж мэднэ.
6. A lazy sheep thinks its wool heavy. - Залхуу хүн завагтаа махандаа хүрч чадахгүй үгчилбэл: залхуу хоньд үс ноос нь хүнд.
7. Envy shoots at others and wounds herself. - Муу санаа биеэ отно үгчилвэл: атаархал нь бусад руу чиглэдэг ч өөрийг нь шархлуулдаг.
8. To flog a dead horse. Хийх юмаа олж ядах үгчилбэл: үхсэн морийг ташуурдах
9. You can take a horse to the water but you cannot make him drink. - Дургүйд хүчгүй үгчилбэл: морийг ус руу авчирч болох авч хүчээр ус уулгаж дийлэхгүй.
10. All sugar and honey. - Сайн хүний дүр үзүүлэгч үгчилбэл: бүхэлдээ чихэр, бал бурам.

No comments:

Post a Comment