Pages

Saturday, April 14, 2012

Германы Уран Зохиол

Агуулга
1. Оршил
2. Дундад зууны Германы Уран Зохиол
A. Эртний үеийн Герман
B. Дундад үеийн Герман
3. Эртний шинэ үе
A. Германы Сэргээн мандалтын үе
B. German Humanism Хүмүүнлэг ёс
C. Reformation (өөрчлөлт) хөдөлгөөний үе
D. Бароккогийн үе Baroque period
4. Орчин үеийн Германы Уран Зохиол
A. XVIII зуун
B. XIX зуун
C. XX зуун
D. XXI зуун
5. Германы Нобелийн Шагналт зохиолчид
6. Дүгнэлт
7.Ном зүй
                                                                      Оршил
Германы уран зохиол нь Герман хэлэнд бичигдсэн уран зохиолын бичвэрүүдийг хамрах бөгөөд үүнд өнгөрсөн болон одоо үед Герман хэлээр ярьдаг улс оронууд багтдаг.
Бусад Европ улсуудын уран зохиолтой харьцуулвал орон нутгийн хувьд Германы уран зохиол маш том ялгаатай. Яагаад гэвэл Берлин хот байгуулагхаас өмнө буюу 1800 он хүртэл Герман улсад нийслэл байгаагүй. Өөрөөр хэлбэл Герман улс маш олон жил хагацал болон хуваагдалыг туулсан билээ. Ялангуяа эдгээр хуваагдалууд 1600гаад оны үеийн Шашны төлөөх дайн мөн 1900ээд оны дундуур эхэлсэн Дэлхийн II дайны үеээр олонтоо гарч байсан.
Герман улс нь Reformation(өөрчлөлт) гэгддэг шашны хөдөлгөөний төв байсаны улмаас 1500гаад оны үеэр Протестант шашин үүссэн орон юм. Reformation (өөрчлөлт) нь хүний дотоод сэтгэлийг онцолдог байсан. Германы уран зохиолыг хэлбэржүүлсэн дотоод

Дундад зууны Германы уран зохиол

Old High German
Хуучны Герман нь 11-р зууны дунд үе хүртэл үргэлжилнэ гэж таамаглаж байсан боловч Эртний Дундад Германы хил хязгаар нь тодорхойгүй байсан. Энэ үеийн хамгийн алдартай зохиол нь Hildebrandslied бөгөөд энэ нь Германы баатарлаг зохиолуудын нэг хэсэг болж байсан юм. Өөр нэг чухал зохиол нь Хуучны Саксоны аялгуугаар бичигдсэн зохиол бөгөөд энэ нь Хиланд шиг олноо алдаршсан баатарлаг туульс бөгөөд Христийн амьдралын талаар өгүүлсэн байдаг.
Middle High German
Дунд үеийн герман нь Герман нь 12-р зууны эхэн үе хүртэл үргэлжилсэн. 12-р зууны хоёрдугаар хагаст гэнэт зохиол бүтээл ихээр гарах болж mittelhochdeutsche Blütezeit зохиол нь Германы Дундад зууны уран зоиолын “Алтан үе” ийн зохиол гэж тооцогдож байсан. “Алтан үе” нь 1170-1230 оныг хамарч байсан юм.
Тэр үеийн Уянгын яруу найраг нь алтан үед эд цэцэглэн хөгжиж байсан ба тухайлбалMinnesang нь үнэнч хайрын тухай өгүүлсэн зохиол юм.
Эдгээр зохиолын хамгийн чухал шүлэг найраглал нь Walther von der Vogelweide.ЭнэхүүАлтан үедхайрын тухай хөгжмийн зохиолууд зохиогдох болсон байна. Эдгээр хөгжмийн зохиолууд нь ихэнхдээ шүлэглэсэн хэлбэрээр зохиогддог байсан ба Франц хэв маягийн яруу найргаар бичигддэг байсан бөгөөд тэдгээрийн ихэнх нь Артурийн үед хамаарагддаг байсан.
Мөн эдгээр жилүүдэд утга зохиолын гуравдагч өөрчлөлт шинэчлэлт хийгдсэн ба баатарлаг зохиолын хэв маягийг эвдсэн юм.
Эдгээр Дундад зууны баатарлаг туульс нь шүлэглэсэн хэлбэрээр бичигдэж байсан. Дундад зууны уран зохиол нь 1350 оны сүүл хүртэл үргэлжилсэн ба энэ үед Германы Сэргэн мандалтын үеийн хөгжмийн эхлэл суурь нь тавигдсан. Иймээс 14-р зууны сүүл үе буюу 15-р зууны эхэн үед Германы уран зохиол нэг хэсэг уналтад орж байсан.

Эртний шинэ үеийн Германы Уран Зохиол

A. German Humanism \Хүмүүнлэг ёс\
1350 онд Их сургуулууд байгуулагдсанаар Bohemian -д эхэлсэн. Энэ үеийн хамгийн алдартай зохиол нь Johannes von Tepl-ийн Bohemia -гийн тариачин \Ploughman of Bohemia\ (1400)зохиол нь юм.
B. Германы Сэргээн мандалтын үе
Германы Сэргээн мандалтын үе Умардын сэргээн мандалтын үеийн нэгэн хэсэг байсан ба соёл болон уран сайхны хөдөлгөөн байсан. Энэ нь15-16 зуны үеийн Германы гүн ухаантанууд Италд очсоноор эхэлсэнх ба эрдэмтэдийг хийсвэрлэлээс илүүтэйгээр амьдарч буй ертөнцөө илүү голлож үзэхэд нь нөлөөлсөн. Германы Сэргээн мандалтын үе нь Германы түүхийн эргэлтийн цэг болж чадсан юм.
Энэ үеийн алдартанууд
Martin Luther (1483–1546)
Konrad Celtis (1459–1508)
Johann Reuchlin (1455-1522)
Johannes Gutenberg (c. 1398–1468)
Albrecht Dürer (1471–1528)
C. Reformation \өөрчлөлтийн үе\
1517 онд эхэлсэн Reformation (өөрчлөлт) хөдөлгөөн нь одоог хүртэл соёл болон хүмүүсийн амьдралд тодорхой хэмжээнд нөлөөлөл үзүүлсээр байгаа. Reform (өөрчлөлт) хөдөлгөөний нөлөөнд автагдсан уран зохиолын бүтээлүүдийн ихэнхи нь шашны болон чиглүүлэх зорилготой номнууд байсан. Өөрчлөлтийн үеийн манлайлагч Мartin Luther King 1534 онд Библийг Герман хэлнээ орчуулсан нь Германы уран зохиолд нөлөөлсөн явдлуудын нэг юм.
D. Baroque period \Бароккогийн үе\
Бароккогийн уран зохиол хэтрүүлэг болон дэврүүлэгээр дүүрэн. Харин энэ үеийн шүлэгнүүд нь итгэл ба мухардал, материализм ба сэтгэлийн эрч хүч мөн хүч ба эрдэм эдгээр зүйлсийн тухай байсан. Андреас Грифиус Бароккогийн үеийн хамгийн том яруу найрагч.
Х.Я.К. Гриммельхаузений “Симплициссимус” -1668\Hans Jaсob Christoffel von Grimmelshausen`ın Simplicissimus\ бодит амьдралыг дүрсэлсэн роман юм. Уг романд Германы хүн амын 3\1 амь насын авч одсон 30 жил (1618-1648) үргэлжилсэн дайны үеийг бодитоор дүрсэлсэн.
Эртний шинэ үеийн алдарт зохиолчид:
Sebastian Brant (1457–1521) “Ship of Fools”
Thomas Murner (1475–1537)“Die Schelmenzunft” , “Die Gäuchmatt”
Philipp Melanchthon (1497–1560)“ Adiaphora”
Sebastian Franck (1500–1543) “Nuremberg Chronicle”
Andrzej Frycz Modrzewski (1503–1572) “On The Penalty For Manslaughter”

Орчин үеийн Германы Уран Зохиол

A. XVIII зууныГерманы Уран Зохиол
XVIII зууны эхэнд Герман улс 300гаад жижиг Вант улсад хуваагдан дотоод гадаадад үргэлжийн дайн самуунтай, эдийн засаг, аж ахуйн доройтсон Европын хоцрогдсон орны нэг байв. Гэхдээ феодализмийн эдийн засгийн гүнд капиталист харилцаа үүсэж, ялангуяа 18-р зууны сүүл хэрд Силез, Саксон зэрэг газарт уул уурхай, нэхмэлийн , Гамбургт хөлөг онгоцны үйлдвэр хөгжин гадаад худалдаа ч өргөжөв. Гэтэл Германы шинээр төрсөн хөрөнгөтэнүүд улс төрийн тэмцэлд сул, зохион байгуулалт муу, гээгээрүүлэх хөлөлгөөн нь хөрөнгөтэний хувьсгалаас урьдаж юуны өмнө улс орноо нэгтгэх зорилго тавьж байсан бөгөөд энэ нь ч бас хялбар биш ажил байв. Иймээс 18-р зууны сүүлийн хагасын дэвшилтэт зохиолчид Германы хоцрогдмол, бүдүүлэг байдал, вангуудын хэт эрх мэдэл эвдрэл хямралыг эсэргүүцэн, нэгдмэл соёлын тухай асуудлыг тавьж байв. 1770-80аад онд Германы уран зохиолд “Шуурга ба түрэлт” хэмээх залуу зохиолчдын бүлэг үүсэв. Энэ хөдөлгөөнд И. Гердер, В. Гете, Ф. Шиллер болон бусад залуу найрагч оролцож байв.
Эдгээр яруу найрагч Германы уран зохиолд чухал байр эзлэх бөгөөд хэдийгээр алдаа төөрөгдөл байсан авч улс орны амьдралд түүхэн дэвшилтэт үүрэг гүйцэтгэжээ . Тэдний зохиол дахь улс төрийн эсэргүүцэл тодорхой хэлбэржээгүй боловч тухайн үеийн Германы бодит байдал ялангуяа феодалын ёс дэглэмд дургүйцсэн халдлага илэрхий байв. Энэ хөдөлгөөнийхөн дарангуйлал, шударга бус, хувь хүний хөгжилд саад бологч зүйлийн эсрэг, соёлыг хөгжүүлэхийн төлөө тэмцэж байв. Гэхдээ тэд гэгээрүүлэх зорилгоо ялуулахын тулд феодалын харилцаа, вангуудын эрх мэдлийг үндсээр нь эвдлэх хэрэгтэйг ухамсартай тавьж чадаагүй ажээ. Үүгээрээ хөрөнгөтний ухамсарын дэвшилттэй бүхнийг бүтээлдээ тусгаж агсан Францын гэгээрүүлэгчдээс ялгаатай юм. Хүн хүний дотоод сэтгэлийн баялаг, түүний эрэлт шаардлагыг анхаарч, хувь хүний чөлөөт байдлын тухай санааг илэрхийлж, олон үеийн хамжлагыг дарлалаас чөлөөлөгдөхийг хүсэж байсан ард түмний эрмэлзлэлийг илэрхийлж байсанд тэдний дэвшилтэт тал оршино.
XVIII зууны Германы уран зохиолын хөгжилд агуу үйл бүтээсэн хүний нэг нь Г.Э.Лессинг юм.Тэрээр XVIII зууны Германы зохиолчдын дотроос анх удаа вангийн ордны тусламж ивээлийг горьдолгүй, боол байдлыг жигшин үзэж , биеэ даан уран зохиолыг хөгжүүлэх ажилд шургуу оржээ. Лессинг улс төрийн талаар чөлөөтэй байхын тулд аль нэгэн вангийн ордонд ажиллахгүй байхыг оролдож байв.Тэрээр 1767-1769 онд Гамбургийн театрт ажиллан хожим нь “ Гамбургын жүжгийн зохиол” гэсэн нэртэйгээр жүжгийн зохиолын шүүмжээс бүтсэн номоо нийтлүүлжээ. Тэрээр зохиолчдыг бусдаас хараат бус байхыг уриалж , “Шинэ уран зохиолын тухай захидал” зохиолдоо уран зохиол бол ордны сонирхолд зохицон түүнд үйлчлэх биш чөлөөтэй байх нь ард олны сонирхлыг илэрхийлж дэвшилтэт үйл хэргийн төлөө үйлчилж чадна гэ сэн санааг дэвшүүлж байв. Мөн тэрээр уран зохиолыг бүдүүлэг ёсонд нэрвэгдсэн олон түмний ухамсрыг сэргээх хэрэглүүр гэж үзэж байлаа. Лессингийн “Гамбургын жүжгийн зохиол” шүүмжийн ном Германы үндэсний реалист жүжгийг үүсгэн хөгжүүлэх хэрэгт чухал үүрэг гүйцэтгэжээ. Тэрээр зохиолдоо дээрх санал онолоо хэрэглэж , цаг үеийнхээ амьдралыг үзүүлэх зорилго тавьж байв.
B. XIX зууны Германы уран зохиол
1830 оны 7-р сарын хувьсгалын нөлөөгөөр Германы зарим нутагт бослого гарч, 1833 онд Парист дүрвэж гарсан Германчууд “шудрага явдалтны холбоо “ гэдгийг байгуулжээ. Чухам энэ үеэс утопи шинжтэй жижиг хөрөнгөтний социалист онол дэлгэрэх болж, Уран зохиолд романтизмийг халах ардач чиглэл гарч , нийгэм улс төрийн тулгамдсан асуудлыг шохоорхох , сонирхох явдал өсөв.
1840-өөд оноос Маркс , Энгельс нарын зохиол нийтлэгдэх болж , 1848 оны хувьсгалын өмнөхөн Маркс , Энгельс нарын “Эв хамт намын тунхаг” гарч Коммунистуудын Холбооны Программ болсон нь Герман төдийгүй дэлхий дахины хувьсгалт хөдөлгөөний түүхэнд эргэлт гаргасан чухал үйл явдал байв. Энэ үед Германы Уран зохиолд хувьсгалт ардчилсан хандлага хүчтэй дэлгэрч , Бюхнер , Гейне , Веерт , Гервег , Фрейлигрет зэрэг дэвшилт зохиолчдийн шилдэг бүтээлүүд гарчээ.
1930-40-өөд оны Гярманы Уран Зохиолын томоохон төлөөлөгчийн нэг Георг Бюхнер бол хувьсгалт ардчилсан үзэлт зохиолч , улс төрийн зүтгэлтэн байв. Энэ үеийн Германы Уран Зохиолын өөр нэг томоохон төлөөлөгч нь хувьсгалт ардчилсан үзэлт яруу найрагч Георг Гервег байв.
1930-40 өөд оны Германы Уран зохиолын хамгийн том төлөөлөгч нь Г.Гейне байв.

XX зууны Германы уран зохиол
XX зуунд Герман улс ДэлхийнII дайн болон Хүйтэн дайныг туулсан ба үүний улмаас Герман улс хоёрт хуваагдсан билээ. 1918-1933 онуудад The Weimar Republic давамгайлж байсан Холбооны БҮГД Найрамдах Герман улс болон Ардчилсан Герман улс хоёр 1949 онд байгуулагдсан. Харин 1990 онд хоёр Герман улс дахин нэгдсэн юм.
20-р зууны эхэн хагаст утга зохиолын гол хэлбэр нь Модернизм байсан. Модернизм нь дотроо хэд хэдэн уран зохиолын хөдөлгөөн гарсан нь naturalism, symbolism, aestheticism, Expressionism, Futurism, Dada and Surrealism юм.
20-р зууны 2 дахь хагаст утга зохиолын маш олон хэлбэр бие болсон нь modernism; theatre of the absurd; documentary literature; post-dramatic theatre; magic realism; and postmodernism юм.
20-р зууны жүжгийн зохиолчид:
Brecht, Wolfgang Borchert, Marieluise Fleisser, Anna Gmeyner, Hugo von Hofmannsthal, Ödön von Horváth, Georg Kaiser, Arthur Schnitzler, Carl Sternheim, Ernst Toller, Frank Wedekind and Carl Zuckmayer.
20-р зууны үргэлжилсэн үгийн зохиолчид:
Lou Andreas-Salomé, Vicki Baum, Elias Canetti, Veza Canetti, Hans Carossa, Hedwig Courths-Mahler, Hans Fallada, Anna Gmeyner, Oskar Maria Graf, Georg Hermann, Hans Henny Jahnn, Franz Jung, Ernst Jünger, Erich Kästner, Irmgard Keun, Heinrich Mann, Klaus Mann, Erik Reger, Erich Maria Remarque, Franziska zu Reventlow

20-р зууны яруу найрагчид:
Rainer Maria Rilke, Gottfried Benn, Bertolt Brecht, Stefan George, Georg Heym, Hugo von Hofmannsthal, Else Lasker-Schüler and Georg Trakl.

XXI зууны Германы Уран Зохиол
2000 оноос хойш өөрсдийн зохиол бүтээлээрээ онцолж гарч ирж, олонд танигдсан олон олон зохиолчид Германы уран зохиолыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаа юм.
21-р зууны жүжгийн зохиолчид:
Volker Braun, Ulrike Draesner, Durs Grünbein, Ulla Hahn, Kerstin Hensel, Barbara Köhler, Uwe Kolbe, Michael Krüger, Ulrike Almut Sandig, Evelyn Schlag.
21-р зууны үргэлжилсэн үгийн зохиолчид:
Sybille Berg, Marcel Beyer, Maxim Biller, Volker Braun, Alina Bronsky, Ulrike Draesner, Tanja Dückers, Karen Duve, Jenny Erpenbeck, Julia Franck, Arno Geiger, Rainald Goetz, Annett Gröschner, Ulla Hahn, Ernst-Wilhelm Händler, Christoph Hein, Kerstin Hensel, Judith Hermann, Zoë Jenny, Reinhard Jirgl, Wladimir Kaminer, Yadé Kara, Daniel Kehlmann, Esther Kinsky, Angelika Klüssendorf, Angela Krauß, Sibylle Lewitscharoff, Irina Liebmann, Monika Maron, Eva Menasse, Robert Menasse, Clemens Meyer, Terézia Mora, Herta Müller, Ingrid Noll
21-р зууны яруу найрагчид:
Volker Braun, Ulrike Draesner, Durs Grünbein, Ulla Hahn, Kerstin Hensel, Barbara Köhler, Uwe Kolbe, Michael Krüger, Ulrike Almut Sandig, Evelyn Schlag.

Германы Нобелийн Шагналт зохиолчид:
Германы зохиолчид нийт 13 удаа Нобелийн шагнал хүртэж байсан. Энэ нь Нобелийн шагналын тоогоороо Англи 27 болон Францын 14 зохиолчдын дараа 3-р байранд орж байгаа юм.
 1902 Theodor Mommsen
 1908 Rudolf Christoph Eucken
 1910 Paul Heyse
 1912 Gerhart Hauptmann
 1919 Carl Spitteler
 1929 Thomas Mann
 1946 Hermann Hesse
 1966 Nelly Sachs
 1972 Heinrich Böll
 1981 Elias Canetti
 1999 Günter Grass
 2004 Elfriede Jelinek
 2009 Herta Mülle

Ном зүй
1. “Гадаадын Уран Зохиол 1”Ч.Цэндсүрэн, Ж.Намсрай, Д.Бат-Очир,Д.Болд
2. “Гадаадын Уран Зохиол 2” А.Шархүү, Д.Болд, Ч.Цэндсүрэн, Д.Бат-Очир
3. “Литературный Энциклопедический словорь” В.М.Кожевникова, П.А.Николаева
4. http://en.wikipedia.org/wiki/German_literature
5. http://ru.wikipedia.org/wiki/Немецкая_литература
6. http://tr.wikipedia.org/wiki/Alman_edebiyat
7. http://sites.google.com/site/germanliterature/21st-century

1 comment: