Pages

Saturday, April 14, 2012

Себастьян Брант
1458-1521
Себастьян Брант 1458 онд Страсбург хотод дэн буудлын эзний хүү болон мэндэлжээ. Тэрээр “ Тэнэгүүдийн завь” нэртэй зохиол бичсэн нь 16-р зууны хамгийн алдартай ном болсон юм.1494 онд бичигдсэн 113-н бүлэгтэй энэхүү номонд хүний муу үйл, сул тал , балмад явдлын талаар өгүүлдэг ба удалгүй франц , англи ,итали хэл дээр хэвлэгджээ. Тэрээр Германы шог зохиолын төрлийн хамгийн алдартай төлөөлөгч нь юм. Себастьян Брант 1501 онд Страсбург хотод буцаж очин , хуулийн зөвлөхөөр ажиллаж хуулийн 2 чухал ном мөн латин болон герман хэл дээрх олон шашны номнуудын редактораар ажилсан байна. Мөн тэрээр латин шүлгийн ботио хэвлүүлжээ.

No comments:

Post a Comment